Хүүхдийг нүүр орчимд үнсэх хэрэггүй
Англи улсын иргэн Клейр Хендерсон гэгч бүсгүй нэгэн зургийг өөрийн фейсбүүк хуудаснаа эцэг эхчүүдэд анхааруулах зорилготой нийтэлсэн байна.
Тус зурган дээр Клейрийн охины нүүрэн дээр юм туурсан ба уруул нь хомхой долоосон байжээ. Учир юунд гэвэл хүүхдийг үзэхээр ирсэн Клейрийн найз бүсгүй түүний охиныг үнссэн байна. Тус эмэгтэй нь өөрөө херпестэй буюу вирусээр өвчиосөн байсан бөгөөд охины уруул дээр үнссэнээс өвчин бяцхан охинд халдарваласан байна. Брүүк охиныг нүүрээр нь тууралт гарч, уруул нь хомхой долоох үед Клейр эмчид үзүүлсэн бөгөөд эмч олон төрлийн үзлэг хийж, шинжилгээ авсны дараа "Брүүк маш азтай охин юм, шинжилгээний хариу цэвэр гарсан" хэмээн хэлжээ. Үүний дараа Клейр бүсгүй "эцэг эхчүүдээ нярай хүүхдийг уруул болоод нүүр орчимд үнсэх хэрэггүй, цааш түгээнэ үү" хэмээн нийтэлсэн байна. Хичнээн өхөөрдөж хайрлаж байсан нялх хүүхдийг уруул дээр нь бүү үнсээрэй.