Сургуульд огт заадаггүй амьдралын үнэт 11 хичээл

2015 оны 9 сарын 28

Ямар ч хичээлийн танхимд зааж болдоггүй амьдралд хэрэг болдог хичээлүүд олон байдаг. Эдгээр хичээлүүдээс хамгийн чухал 11-ийг нь дурдвал:

1. Юу бодож, мэдэрч байгаагаа ойлгомжтой илэрхийлэх

Юу бодож сэтгэж байгаагаа үгээр бусдад ойлгомжтой илэрхийлэх нь маш чухал чадвар юм. Ингэснээр бусдад өөрийн санаагаа зөв ойлгуулж судлах боломж олгодог.

2. Агуугаас "хулгайл"

Хэрэв амжилтад хүрэхийг хүсч байвал хулгайлж сурах хэрэгтэй. Шинэ санааг агуу бүтээлүүдээс олж харан "хулгайл". Алдарт зураач Пикассогийн "Сайн уран бүтээлчид хуулбарладаг. Агуу уран бүтээлчид хулгайлдаг" гэсэн үг бий.

3. Хувийн сахилга бат

Хүн өөрийн хувийн сахилга батаар л дотоод ертөнцөө сонсож өөрийн хүссэн дүрмээр амьдарч чадна.

4. Мэдэхгүй зүйлүүдээ мэдэж ав

Амжилтад хүрсэн хүн хүрээгүй хүн хоёрын ялгаа бол ямар асуулт асуухаа мэддэгт оршино. Амжилтад хүрсэн хүмүүс өөрийгөө хөгжүүлэх, шинээр юу мэдэх ёстойгоо өөрөөсөө асууж чаддаг.

5. Бусдын сайн сайхны төлөө

Та тийм ч ухаантай биш, авьяасгүй байж болно. Гэхдээ бусдад тусалж чаддаг бол амжилтад хүрэх боломжтой. Тийм хүмүүс үргэлж бусдад өөрсдийнх нь тухай сайхан мэдрэмж төрүүлж чаддаг.

6. Хүлээн зөвшөөрч урагшлах чадвар

Амьдрал үргэлж чиний хүссэнээр байдаггүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бүх хүнийг аз жаргалтай байлгаж болохгүй гэдгийг, тэдэнд санаа зовох нь ямар ч үр дүнгүй гэдгийг хүлээн зөвшөөр. Аз жаргал зөвхөн чиний гарт байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

7. Цор ганц бай

Сайн хийж чаддаг зүйлээ тантай адилхан хийж чаддаг хүмүүсээс илүү хийж чаддаг болох хэрэгтэй. Чамаас өөр хэн ч тэр зүйлийг илүү хийж чадахгүй болтол нь сурах хэрэгтэй.

8. Бусдыг ойлго

Бид бүгдэд л чөтгөрийн тал байдаг. Бусад хүмүүсийн "чөтгөрийг" ойлгох нь хүнд зайлшгүй байх ёстой чадвар юм. Энэ нь урт удаан хугацааны нөхөрлөлийн үндэс суурь болдог.

9. Саад бэрхшээлийг давуу тал болгох

Саад бэрхшээл байнга л тохиолддог. Дорой хүмүүс нь амархан шантарч, хүчирхэгүүд нь саад бэрхшээлийг даван гарч тэр бүү хэл давуу тал болгон ашигласан байдаг.

10. Хурдан унших

Тэрбумтан Вуоррен Буффет өдрийн 80 хувийг уншихад зарцуулж, өдөртөө нэг зузаан ном унших чадвартай байдаг. Хурдан уншиж сурах хэрэгтэй. Энэ нь бусад чадваруудыг хурдан эзэмшихэд тус болно.

11. Хүндээр тусгаж авахгүй байх

Бусдын ярьж байгааг гүйцэд сонсолгүй яаран өөрийн бодлоо илэрхийлэхийн оронд тэр хүний яг юу хэлэх гээд байгаа гол санааг нь ойлгох нь чухал.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25478
0 эможи
keyboard_arrow_up