Стресс тайлах энгийн аргууд

2015 оны 9 сарын 23

Таныг тойрон хүрээлж буй бүхий л зүйл бухимдал төрүүлж байна уу? Ажил дээрээ ууртай, гэртээ хариад уцаартай. Нийгэмд болж бүтэж байгаа ганц ч зүйл үгүй мэт санагдаж байвал та стресст өртсөн байж магадгүй. Тэгвэл Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргасан стресс тайлах энгийн аргаас танилцуулж байна.

Сэтгэл гутрал ихэнхдээ бүгдийг үгүйсгэхээс эхэлдэг. Харин энэ нь даамжирвал амьдрал нь утгагүй болж, бүгд түүний эсрэг байгаа мэт сэтгэгдэл төрнө. Нэг ёсондоо сэтгэцэд өөрчлөлт ордог байна.

Энэ үед тухайн гутралд орсон хүний адреналин маш ихээр ялгарч улмаар амиа хорлоход хүргэдэг” хэмээн үзэж байгаа юм.

Тиймээс стресс тайлах энгийн аргуудыг өөртөө хийж сурах нь таныг олон таагүй зүйлсээс аврах болно. Хамгийн энгийн хоёр арга нь юун түрүүнд танд сөрөг мэдрэмж төрүүлж буй тэр зүйлсийг бусадтай хуваалцаж, ярилцаж, дотоод сэтгэлээсээ гадагшлуулах явдал юм. Энэ нь эмэгтэй хүмүүсийн хувьд амар хялбар арга ч гэлээ эрэгтэй хүний хувьд асуудалтай байдаг. Тиймээс эрэгтэй танд бас дараах аргууд туслах болно.

Стресс тайлах энгийн аргууд:

1. Хөгжим сонсох, хөгжим тоглох

2. Биеийн тамирын дасгал хийх, биеийн хүчний ажил хийх

3. Цэвэр агаарт гарах, усанд орох

4. Бусдыг уучлах, бусдын өмнө уучлалт гуйх

5. Өөрийн сонирхолтой зүйлд цаг гаргах

6. Сайхан инээмсэглэж, амьдралыг хайрлах

7. Өөрийнхөө давуу талыг олж харах

8. Хамрын хоёр нүхээрээ ээлжлэн амьсгалах зэрэг олон аргуудыг ашиглаж стрессээсээ ангижраарай.

Эх сурвалж: gogo.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25399
0 эможи
keyboard_arrow_up