Цагаан хувцасны өнгө алдуулахгүй угаах арга
Цагаан хувцасны өнгөө алдаж бүрсийх, сааралтах гол шалтгаан бол түүнийг бусад өнгийн хувцаснаас ялгаж угаадаггүйгээс болдог. Мөн харамсалтай нь зарим төрлийн даавуу, жишээлбэл хөвөн даавууны будагч бодис амархан усанд уусч бусад хувцасны ялангуяа цагаан өнгийг өөрчлөх эрсдэлтэй байдаг.
Бас ихээр бохирдож толбо тогтсон хувцасыг угаахдаа энгийн хувцаснаас илүү их угаалгын нунтагаар угаах нь буруу байдаг аж. Үүнээс гадна таны хэрэглэж буй ус төмөр их агуулсан эсвэл кальци, магнигаар баялаг бол угаалгын нунтагийн үйлчилгээг бууруулна.
Юуг анхаарах вэ?
Цагаан хувцасыг бусад хувцаснаас ялгаж угааж байх хэрэгтэй. Цагаан өнгийг цагаанаар нь үлдээх хамгийн сайн арга бол цагаан хувцасныхаа даавууны тэсч чадах халуун буцлам усанд (ихэнх тохиолдолд 120 градус) угаах явдал юм. Угаалгын нунтагаа сонгохдоо цайруулагчтай, эсвэл фермент ихээр агуулсан угаалгын нунтаг сонгоорой.
Угаалгын хүч нэмэх бодисууд хэрэглэх
Хүчилтөрөгчийн цайруулагч (oxygen bleach), угаалгын сода хэрэглэх нь таны хувцасны өнгийг алдагдуулахгүй байхад ихээхэн тустай. Ихээр бохирдож толботсон хувцасыг угаахын өмнө ферментийн нунтагт дэвтээж болно.
Тостой хувцасыг угаах
Хөлс болон бусад тослог зүйлээр бохирдсон толботой хувцасыг угаахдаа шингэн угаалгын бодис, аяга таваг угаагч эсвал шампунь хэрэглэн урьдчилан арилгах хэрэгтэй. Ингэхдээ шүдний сойз эсвэл хувцасны сойз хэрэглэн угаалгын бодисоо даавууy дээрээ дусаан алгуур зөөлөн үрээрэй.
Бодисын толбо арилгах
Кофе, жүүс зэрэг хүнсний бүтээгдэхүүн асгасан, суганы үнэр дарагчид бохирдон шар толбо суусан зэрэг хувцасыг угаахдаа шингэн хүчилтөрөгчийн цайруулагч шууд толботой хэсэг рүүгээ дусаан хэсэг хугацаанд дэвтээгээрэй.
Өнгө арилгагч хэрэглэх
Цагаан хувцас тань өнгө алдан гандаж сааралтаж эхэлсэн бол өнгө арилгагч хэрэглэхийг зөвлөж байна. Ихэнх дэлгүүрийн угаалгын бодис зардаг лангуун дээрээс та өнгө арилгагч (color remover)-ыг олох боломжтой. Хэрэв таны цагаан хувцас агшдаггүй материалаар хийгдсэн бол буцлам халуун усанд хүчилтөрөгчийн цайруулагч хийн цэвэрлэх нь мөн үр дүнтэй. Та аль тохиромжтойг нь хэрэглээрэй.
Цагаан хувцас шинэ мэт болох нь ховор
Цагаан өнгийн даавууг үйлдвэрлэхдээ ихэнхдээ цагаан өнгийг тодруулагч химийн бодис хэрэглэсэн байдаг. Иймээс усанд угаагдаж сэргэх боломжгүй болдог.
Ус ба эрдэс бодис
Таны хэрэглэж буй ус их хэмжээгээр төмөр агуулсан бол төмөр зайлуулагч (iron-removing products) бүхий угаалгын бодис хэрэглээрэй. Хлорын цайруулагч (chlorine bleach) хэрэглэж болохгүй. Кальци, магни ихтэй хатуу усанд хувцас угаахдаа угаалгын нунтагаа бага зэрэг их хийж хэрэглэх хэрэгтэй. Ер нь бол та хатуу усыг буцалгаж зөөлрүүлсэний дараа цагаан хувцасаа угаавал үр дүнтэй.