Гоо сайхны бүтээгдэхүүнээ энгийн зүйлс ашиглан хадгалах нь
Цөөн хэдэн гоо сайхны бүтээгдэхүүн байсан ч тавиур, шүүгээнд замбараагүй байдал үүсгэх нь элбэг байдаг. Тэгвэл энэ асуудлыг айл бүрт л байдаг энгийн зүйлсээр эмх цэгцэнд оруулах боломжтой юм.
1. Жижиг давхар тавиурыг үнэртэй усны тавиур болгох
2. Бялууны суурийг мөн үнэртэй усны тавиур болгон ашиглах
3. Нүүр будгийн багснуудаа нүдний шилний хайрцганд хийх
4. Эмийн болон харандааны хайрцгийг нүүр будгийн хэрэгслийн хайрцаг болгох
5. Жижиг дөрвөлжин болон дугираг шилэн савыг олон сонирхолтой байдлаар ашиглаж болно. Жишээ нь зураг дээр үзүүлсэн шиг дотор нь бүхэл үрийн кофе хийх гэх мэт.
6. Гал тогооны шүүгээнд байдаг халбага сэрээний тавиурыг ашиглах
7. Үсийг хэлбэржүүлэх хэрэгслүүдээ сонин сэтгүүлийн саванд хийх
8. Хана болон шүүгээний хаалганд тогтоогч өлгөн үс хэлбэржүүлэгч төхөөрөмжүүдээ өлгөх
9. Мөн ханын уутан тогтоогч ашиглан үсний хэрэгслүүдээ өлгөх
10. Дарсны тавиур дээр мөн гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ тавих
11. Мөсний савыг нүдний будаг ангилах тавиур болгон ашиглах
12. Жижиг оврын гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ гоёл чимэглэлийн тогтоогчинд хийж өлгөх
13. Гоо сайхны бүтээгдэхүүнүүдийнхээ ард соронз наагаад, ханаа чимэглэнгээ зай хэмнэх
14. Нэг шүүгээнд, хоосон сав ашиглан бүгдийг багтаах
15. Модтой хөвөнг лааны сууринд хийх
16. Жигнэмэгний хайрцганд хумсны будагнуудаа хадгалах
17. Мөн чихэр, жимсний гоёлын тавиурыг ашиглах
18. Дарсны шилийг үсний боолт өлгөх тавиур болгосон ч болно
19. Хана, толиндоо нэг туузыг "хавчааранд" зориулж уя. Таны өрөөнд давхар өнгө нэмнэ