Хүнсний содыг гоо сайхан, эрүүл мэндэд ашиглах нь
Сод нүүрийг цэвэрхэн, толигор болгоно
Ижил хэмжээний цэвэр байгалийн гаралтай зөгийн бал, содыг хольж хутган скраб бэлдэнэ. Ингээд бэлдсэн скрабаараа нүүрний арьсаа гуужуулахад арьс цэвэр, толигор болно. Хамгийн гол нь ямар ч химийн найрлагагүй учир таны нүүрэнд онцгой ач холбогдол өгнө шүү.
Шүд цайруулна
Танд 1ш нимбэг, хүнсний сода, таваг, хоолны халбага, шүдний сойз хэрэгтэй.Содыг 1 хоолны халбага хэмжээгээр авч тавган дээр тавина. Нимбэгийг 2 хувааж, шүүсийг нь тавган дээрээ гараараа шахаж авна. Нимбэгний шүүс болон нимбэгний хүчил хэрэглэж болохгүй. Шахаж гаргасан цэвэр нимбэгний шүүс, сода 2-ыг хутгана. Бэлэн болсон нэгдлээр шүдээ угааж байгаа юм шиг шүдний сойзоор шүдээ үрнэ. Алива зүйлийн тунг хэтрүүлэх хэрэггүй гэдэг. Энэ зөвлөмжийг 7 хоногт 1 удаа л хэрэглэнэ. Үр дүн сарын дараа гарах болно.
Мөнгөн эдлэлийг гайхалтай гялалзуулагч
Мөнгөн эдлэлийг цэвэрлэхдээ ердийн сода ашиглаж байгаарай. Эхлээд мөнгө эдлэлээ сайтар угаагаад дараа нь хөнгөн цагаан гялгар цаас дэвссэн саван дотор хийгээд дээрээс нь литр буцалсан ус, аяганы ¼ хэмжээтэй сода хийсэн уусмалыг нэмээд хэдэн минут байлгана. Энэ хооронд химийн урвал явагдаж мөнгөн эдлэл дээрх харласан хэсэг арилж гайхалтай цэмцгэр болохыг та хараарай.
Шингэн нөхөгч
Тээврийн хэрэгсэлээр явахаар дотор муухай оргиж толгой нь эргэдэг бол сод давсны уусмал их тус болно. 1 литр бүлээн буцалсан усанд тал цайны халбага сод, 1 цайны халбага давс уусгаад 5 минут тутамд 1 хоолны халбагаар уулгах хэрэгтэй. Энэ уусмалыг цус алдалт, шингэнэ алдалт мөн халуурахдаа их хөлөрч буй өвчтөнд уулгавал шингэнэ хурдан нөхөгддөг.
Эвгүй үнэр дарагч
Содны уусмалаар хөл, ам болон суганы муухай үнэрийг арилгаж болно. Исэллэг орчинд нян хурдан үржиж евгүй үнэр үүсгэдэг бол хүнсний сод энэ хүчиллэг чанарыг саармагжуулж үнэр ялгарахыг зогсоодог байх нь. Зуны цагт өглөө бүр содны уусмалаар сугаа арчивал хөлрөх нь бага. Хөлөө содатой усаар угаах болон цэвэрхэн оймс болон гуталруугаа өмсөхөөсөө өмнө цацах нь шиврийг найдвартай арилгадаг.
Эрүүл мэндэд хамгийн энгийн туслагч
Даралт буулгах эм гарын доор байхгүй үед тал цайны халбага сод уухад цусны даралт бага зэрэг бууна.
Содыг бага зэрэг норгож зуурмаг болгоод шумуул, ялаа хазсан газар жин тавихад дорно загтнахаа больж улайлт нь хурдан арилна.
Содтой усаар утлага хийхдээ данханд 1 аяга ус 1 цайны халбага сод хийж буцалгана. Данхны цоргонд цаасаар хоолой хийж түүгээрээ 10-15 минут амьсгална.
Буйл үрэвссэн хэсэгхэн газар содны зуурмаг хуруугаар түрхээд шүдний сойзоор угаах хэрэгтэй. Ингэснээр та амны хөндийгөө ч цэвэрлэнэ, хүчиллэг нянгуудыг ч устгана. Өдөр бүр содны уусмалаар амны хөндийг зайлвал шүд цоорхоос урьдчилан сэргийлнэ.
Арьс зөөлрүүлэгч
Эвэршсэн, ширүүн болцон тохойны арьсанд дараахь арчилгааг хийгээрэй. 1 литр халуун усанд шингэн саван найруулж 50 грамм сод хийгээд тос түрхсэн тохойгоо 10 минут дүрж дэвтээнэ. Энэ үед арьс үрдэг чулуугаар тохойгоо үе үе зөөлөн зүлгэ, дахин тос түрхээд мөн 10 минут уусмалдаа тохойгоо дүр. Арьсаа хатаасны дараагаар дахин тэжээлийн тос түрхэнэ. Энэ эмчилгээг 8-10 удаа хийвэл арьс бүрэн зөөлөрч эрүүл болно.
1 хоолны халбага содоор зуурмаг хийж мөөгөнцөртсөн хөлний хурууны завсар түрхэж өгөөд хэсэг байлгасны дараа усаар зайлж хатаана. Сүүлээр мөөгөнцөртсөн хэсэг дээрээ крахмал юм уу хүүхдийн цацлага түрхээд байвал мөөгөнцөр арилна.
Мөн вөннд орохдоо усандаа жижиг аягаар хүнсний сода хийгээд ороорой. Ийм усанд орсноор таны биений эвгүй үнэрийн шалтгаан болдог хүчлүүдийг саармагжуулж, арьсны тань тослогыг бага болгодог бөгөөд үр дүнд нь та зөөлөн, гялалзсан арьстай болно.
Ханиадны эм
Хөхүүл ханиалга дарах сайн аргуудын нэг бол – содтой сүү уух. Нэг халбага содыг хөөрүүлсэн сүүнд найруулж унтахаас өмнө уувал цэр сайн шингэрнэ.
Хоолой өвдсөн үед содтой усаар хоолойгоо өдөрт 5-6 удаа зайлаад байвал хоолойны өвчин багасна (2 цайны халбага сод нэг стакан бүлээн усанд найруулна).
Батга арилгагч
сода нь батга арилгахад маш их үр дүнтэй байдаг. Содыг устай зуураад нүүрэндээ түрхээд батга, толбыг хаттал нь байлга. Угаагаад хараарай.