ОХУ-ын Төрийн дууллыг андуурчээ
АНУ-ын Лас Вегас хотноо сонгомол, чөлөөт бөхийн ДАШТ болж байна. Тэмцээний эхний хоёр өдөр сонгомол бөхийн ДАШТ болсон. Өнөөдрөөс чөлөөт бөхийн барилдаан эхлэх билээ.
Харин тэмцээний эхний өдөр(IX.07) болсон сонгомол барилдааны 75 кг-ын жингийн медальт байрт шалгарсан тамирчдад шагнал гардуулах үеэр ОХУ-ын Төрийн дууллыг андуурч тавьжээ. Энэ жинд олимпийн аварга Роман Власов түрүүлсэн бөгөөд тэрээр буруу аялгуу тавьсныг 49 секундын дараа дохиж хэлснээр хөгжмийг зогсоожээ.
Тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс Оросын суут хөгжмийн зохиолч М.Глинкийн туурвисан Оросын эзэнт гүрний үеийн Төрийн дууллыг андууран тавьсан байна. Удалгүй ОХУ-ын төрийн дууллыг эгшиглүүлжээ.
2012 оны олимпийн аварга, 2013, 2015 оны дэлхийн аварга ОХУ-ын Роман Власов.
Өнөөдрөөс чөлөөт бөхийн ДАШТ эхэлж байна. Манай улсаас чөлөөт бөхийн дэлхийн аваргад эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож буй.
Дэлхийн аваргын эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-д Э.Нарангэрэл, 53 кг-д Д.Отгонцэцэг, 69 кг-д О.Насанбурмаа нар барилдах юм.
Өнөөдрийн барилдаан Улаанбаатарын цагаар шөнийн 02.00 цагаас эхлэх бөгөөд медалийн төлөөх барилдаан өдрийн 10.30-13.00 цагийн хооронд болно.
ТЭМЦЭЭНИЙГ ШУУД ҮЗЭХ ЛИНК: