Бүх насны эмэгтэйчүүдэд өгөх 8 зөвлөмж
Эмэгтэй хүн гэдэг амьдралын туршид хүүхэд төрүүлэх, өсгөх, гэр бүлийн амьдралаа авч явах гэх мэт эрүүл мэндэд ноцтой асуудал үүсгэх асуудлуудаас үүдэн эрчүүдийг бодвол зүрх судасны өвчинд өртөх магадлал өндөр байдаг. Гэхдээ эмэгтэйчүүд бодол санаа, биеийн эрүүл мэнддээ өдөр тутам энгийн аргаар санаа тавих олон арга байдаг. Үүнээс найман жишээг танд сонирхуулъя.
1. Харилцаа холбоогоо дотно, илэн далангүй байлгахыг эрмэлзэх
Судалгаагаар, нийгмийн харилцаа хүний аз жаргалын гормон ялгаралтыг нэмэгдүүлж, урт наслах, өвчин тусахгүй байх нэгэн эх үүсвэр болдгийг тогтоожээ. Тиймээс, гэр бүл найз нөхөд гэх мэт өөрийн ойр дотны хүрээлэлтэйгээ үргэлж сайхан харилцаатай байж их ярилцах нь биеийн эрүүл мэндэд нэн тустай.
2. Эрүүл хүнс хэрэглэх
Зөвхөн жимс ногоо оролцуулан өдөр бүр амттай, амин дэмтэй хоол хүнс бэлтгэнэ гэдэг байж боломгүй зүйл л дээ. Гэхдээ өдөрт бага хэмжээгээр ч болов брокколи, салмон загас, авокадо гэх мэт өөрт хэрэгтэй хүнсийг хэрэглэж, түргэн хоол, хөөлгөсөн нарийн боов гэх мэт буруу хооллолтыг багасгах нь олон өвчнөөс сэргийлэх үр дүнтэй арга юм.
3. Дасгал хөдөлгөөн хийх
Та хэдэн ч настай байсан, тодорхой хэмжээний дасгал хөдөлгөөн таныг зүрхний шигдээс, хөхний хорт хавдар, сэтгэл гутрал, чихрийн шижин гэх мэт өвчлөлүүдээс аврах болно. Нөгөө талаар дасгал хөдөлгөөн хүний нойр, сэтгэл санаа, ясны эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг.
4. Шинжилгээ үзлэгт тогтмол хамрагдах
Таны эрүүл мэндэд ямар ч асуудал үүсээгүй мэт санагдсан ч, жилдээ 2-3 удаа заавал эмчийн дэлгэрэнгүй үзлэгт хамрагдаж байх нь нэн чухал.
5. Бусдад туслах
Судалгаагаар бусдад туслах нь цусны даралтыг тогтворжуулж, стрессийн түвшин, сэтгэл гутрал, ужиг өвчин сэдрэлтийг бууруулдгийг тогтоосон байна. Нэн ялангуяа өөрийн санаачилга, хүслээр бусдад туслах нь бидний амьдралд олон эерэг өөрчлөлтийг авчирдаг.
6. Хангалттай унтаж амрах
Нойрны асуудал эрчүүдээс илүү эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог. Сайн унтаж амраагүйгээс дархлаа муудаж, таргалалт, зүрхний шигдээс, сэтгэл гутрал болон диабет гэх мэт өвчнүүд үүсэх магадлал өндөр байдаг. Иймээс шөнө бүр 7-9 цаг тогтмол унтахыг хичээх нь зүйтэй.
7. Бясалгал, иога-аар хичээллэх
Иога, бясалгалын давуу талыг тоочоод баршгүй. Биеийн болон оюун санааны нэгэн зэрэг амралтыг та бясалгал, иогоор хичээллэснээр авах болно.
8. Буруу зуршилгүй байх
Хэрэв та тамхи татдаг, орой унтдаг, эмчид огт үзүүлдэггүй бол эдгээр нь таны эрүүл мэндийг сүйтгэх буруу зуршилд тооцогдоно. Ийм учраас өөрийн болон хайртай дотны хүмүүсийнхээ төлөө буруу зуршлуудаа орхин, эрүүл амьдралын хэвшилтэй болох нь нэн чухал билээ.