Таван мянган жилийн түүхтэй турах аргыг туршаад үзээрэй
Эмэгтэйчүүдийн хувьд турах болон жингээ барих нь тэдний санаа зовдог асуудлын нэг байдаг. Хоолны дэглэм барих, тураах эм бэлдмэл хэрэглэх, спортоор хичээллэх зэрэг аргыг хэрэглэх нь түгээмэл. Эдгээр арга нь зарим бүсгүйчүүдэд үр дүнгээ өгдөг ч бүтэлгүйтэх нь бий.
Хэт таргалалт болон жингээ хасах хүсэлтэй хүмүүст эрүүл аргаар турах зөвлөгөөг өгье. Аяга бүлээн усанд нэг цайны халбага зөгийн бал, нимбэгийн шүүсийг найруулан өглөө бүр өлөн элгэн дээрээ уух хэрэгтэй. Бүтэн сарын турш тасралтгүй энэ аргыг хэрэглэхэд та жингээ хиймэл бус аргаар хасч буйгаа мэдрэх болно.
5000 жилийн түүхтэй эртний Европчуудын аргыг өнөөдөр мянга мянган хүн хэрэглэж, жингээ хасч байна.
Зөгийн бал, нимбэгийн шүүс нь хиймэл бус аргаар хүний илүүдэл өөхийг хайлуулдаг. Байгалийн гаралтай зөгийн балыг хэрэглэх нь турахын зэрэгцээ эрүүл мэндэд ач тустай юм.
Мөн үүнээс гадна
-Хоол боловсруулах үйл ажиллагаанд нөлөөлөх
-Нүдний харааг сайжруулах
-Ил шарх, сорвийг хурдан эдгээх
-Сэтгэл санааг тайвшруулж, тархины үйл ажиллагааг сайжруулдаг ач тустай юм байна.