Эцэг эхдээ загнуулахаар хүүхдийн тархинд ямар өөрчлөлт гардаг вэ?

2015 оны 9 сарын 03

“Хүүхдээ магтдаггүй эцэг эх гэмт хэрэг үйлдэж байна гэсэн үг”.

 Хатуу сонсогдож байж мэдэх ч магтах ба загнах нь хүүхдэд ямар өөр нөлөө үзүүлдгийг мэдвэл хэтрүүлсэн санагдахгүй.

 

Хүүхэд хүн болж өсөж хөгжихийн тулд магтаал ус агаар мэт хэрэгтэй.

 Магтаал ямар хэрэгтэйг ойлгохын тулд хичээлээ хийсэнгүй гэж загнахад хүүхдийн тархинд ямар процесс явагддагийг ойлгох хэрэгтэй.  Загнах арга янз бүр. Хэлэх үг, загнах аргаа андуурвал  хүүхэд “чи толгой муутай” байна гэсэн дохио болгон хүлээж авдаг байна. Ямар нэг юмыг чадсан, чадаагүйн тухай гэхээсээ өөрийгөө үзэх үзэлд нь “би толгой муутай, чаддаггүй” гэх сэв суумагц  ганц удаа юм ойлгоогүйгээсээ болоод бусад хичээлдээ ч хүүхдийн сониуч зан, сурах мэдэх, асуух эрмэлзлээр биш “би толгой муутай, ойлгохгүй, загнуулахгүйн тулд яах вэ” гэсэн сөрөг мэдрэмжээр хандахад хөтөлнө.


Сүүлийн үеийн судалгаанаас харахад ийм хандлагатай болж, алдахаас айж биеэ барьж, сандарч тэвдмэгц хүүхдийн тархи бета үелзэлд орж байдаг байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24843
0 эможи
keyboard_arrow_up