Таны биед витамин дутагдаж байгаагийн шинж тэмдэг
Хүний бие эрүүл чийрэг, эрч хүчтэй ажиллагаатай байхын тулд хоол хүнснээсээ өдөр тутам хангалттай хэмжээний амин дэм, уураг авч байх шаардлагатай. Үгүй бол хүний дархлаа сулрахаас эхлэн янз бүрийн сөрөг өөрчлөлт биед явагдаж эхэлдэг.
Витамин А дутагдсан үед....
- Нүд хуурайших
- Шөнө, орой харах чадвар муудах
- Арьсанд сэвх нөсөө үүсэх, арьс хуурайших
- Суулгалт өвчнөөр өвдөх
Туна загасны мах, лууван, чихэрлэг төмс, хулуу А амин дэм агуулдаг. А витамин бол аливаа шархыг хурдан эдгээдэг, хараа сайжруулдаг, дархлааг дэмждэг ид шидтэй.
Витамин С дутагдсан үед...
- Сэтгэл гутралд өртөмтгий болох
- Буйлны үрэвсэл
- Ил шарх удаан эдгэх
- Үс хугарах
- Бие амархан хөхөрдөг болох
- Хамраас цус гарах
- Буйлнаас цус гарах
- Цусны өндөр даралт
Хүнсэндээ жүрж, нимбэгний төрлийн зүйлс хэрэглэхэд л та дээрх асуудлуудаас ангижрах боломжтой. Мөн антиоксидант агуулдаг С витамин агуулдаг энэ төрлийн жимс зүрхний шигдээс, ханиад томуу, астма, хорт хавдраас таныг хамгаалдаг.
Витамин Д дутагдсан үед
- Яс сийрэгжих
- Ханиад мэтийн халдварт өвчинд өртөмтгий болох
Нарны гэрлээс хүн зарим тохиолдолд хэрэгтэй амин дэмээ авдаг. Нарны гэрэлд явахгүй байх, самар, загасны мах хэрэглэхгүй тохиолдолд хүн Д амин дэмийн дутагдалд өртдөг.
Кальци дутагдсан үед ...
- Амархан сульдаж ядрах
- Булчин хавагнах
- Хоолны дуршил удаан хугацаанд алдагдах.
- Яс сийрэгжих
Сүү бол кальцийн эх үүсвэр. Кальци цус бүлэгнэлтээс сэргийлж, шүд, ясыг бэхжүүлдэг. Насанд хүрсэн хүн өдөрт 1000 мг кальци сүү, бяслаг, самар, яргай загаснаас авах хэрэгтэй.
Уураг дутагдсан үед...
- Үс унах
- Үс шингэрэх
- Булчин сулрах
- Спортоор хичээллэсэн ч булчин нэмэхгүй байх
- Ойр ойрхон өвдөх
Уураг авах гол мах. Гэхдээ энэ нь их мах идэх ёстой гэсэн үг биш учраас та хоол хүнсээ тохируулж аль болох сайтар болгож идэж байгаарай.
Ислэг дутагдсан үед
- Өтгөн хатах
- Ойр ойрхон өлсөх
Өдөрт 20-35 грамм ислэгийг шош, броколи, овъёосноос авбал та хоол боловсруулах системийн өвчлөлүүд, өндөр холестероноос сэргийлж чадна. Өөрөөр хэлбэл, ислэг хүнс таны гэдэсний хамгийн дотны анд нөхөр юм.
Төмөр дутагдсан үед ...
- Цонхигор царай
- Амархан даарах, бээрэг болох
- Толгой эргэх
- Толгой өвдөх
- Амьсгаа давчдах
Төмөр бол хүний биеийн эд эсүүдийг хүчилтөрөгчөөр хангаж цусны эргэлтийг сайжруулдаг нэн хэрэгцээтэй амин дэм. Насанд хүрсэн хүн өдөрт зохих 18 мг-н төмрийг авч чадахгүй бол дээрх шинж тэмдгүүд илэрч эхэлдэг. Төмөр агуулдаг хүнсний бүтээгдэхүүний тоонд бууцай, загас, самар, самрын үр багтдаг.