Унтахаасаа өмнө идэж болохгүй зүйлс

2015 оны 8 сарын 24

Унтахаасаа өмнө аль болох зайлсхийх хэд хэдэн хоол байна.  Ингээд үүнийгээ та бүхэндээ сонирхуулъя.

Пицца болон паста: Эдгээр нь маш хүнд болон калор ихтэй хүнс юм. Иймэрхүү хоол идвэл таны ходоод шөнөжин ажилна гэсэн үг.

Кофе нь хүний биед маш удаан хугацаагаар үйлчилдэг сэргээгч бодис бөгөөд унтахынхаа өмнө кофе уух нь шөнийн турш тайван унтаж амрахад саад болдог.

Зайрмаг : Зайрмагт таргалуулах маш их хэмжээний сахар агуулагдаг учраас энэ нь биеийн жинд маш их нөлөөлдөг. Хэрвээ та жин нэмэхгүй байя гэвэл орой унтахаас өмнө битгий зайрмаг идээрэй.

Бяслаг: Бяслаг бол оройн цагаар идэхэд хамгийн тохиромжгүй хүнс юм. Ялангуяа та унтахдаа идвэл таны цээжийг хорсгоно. Унтахынхаа өмнө бяслаг идэх нь гэдэсний үйл ажилгаанд хүндээр нөлөөлдөг юм байна.

Жигнэмэг болон торт: Орой бол таны биеийн бүх эд эрхтэн амардаг. Хэрвээ та үнэхээр чихэрлэг зүйлс идмээр байгаа бол аль болох жимс идээрэй. Ялангуяа орой унтахдаа хар шоколад битгий идээрэй. Яагаад гэвэл шоколаданд сэргээгч бодис агуулагдаг.

Түргэн хоол Хэрвээ та оройн цагаар түргэн хоол идвэл энэ нь баталгаатай таныг шөнө унтуулахгүй. Аль идэх юм бодохгүй зүгээр л нэг аяга сүү эсвэл ус ууж унтаарай.

Архи: Хэрвээ та нойр муутай бол шөнө унтаж байхдаа ямар ч шалгаангүйгээр хэд хэд сэрээд байвал унтахаас өмнө нэг хундага дарс уугаарай. Архи болон оргилуун дарс битгий уугаарай тэгвэл таны арьс ядрангуй харагдах болно.

Хийжүүлсэн ус: Ундаа болон эрч хүчийн ундаа (red bull, monster) унтаж амрах гэж байгаа бол мөн л аль болох зайлсхий. Сахарын хэмжээ их байдаг. Мөн кола эрч хүчний ундаанд их хэмжээний кофейн агуулагдаг учраас таны сайн найз чинь нойр болох учраас хийжүүлсэн уснаас татгалз.
 
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24567
0 эможи
keyboard_arrow_up