Гэдэс цэвэрлэдэг шидэт 7 хүнс
Хүн гэдсэндээ 8-20 кг хүртэлх илүүдэл өтгөн тээж явдаг. Ийм их хэмжээний өтгөн эрүүл мэндэд хэрхэн муугаар нөлөөлж байдгийг төсөөлөхөд бэрх. Гэдэсний хавдар, өтгөн хатах, нүүрэн дээр юм гарах, өнгө алдах, таргалах гээд олон муу хор уршигтай.
Гэдэс цэвэрлэх олон янзын арга байдаг ч өдөр тутам эдгээр хүнсийг хэрэглэж гэдсээ цэвэрлээд байх боломжтой юм.
# 1 – Ислэг хүнс
Ислэг хүнс нь таны гэдэсний үйл ажиллагааг тогтворжуулахын сацуу чийгшил сайн өгдөг учир гэдсэнд орж ирсэн хатуу хүнсийг зөөлрүүлж хурдан шингэхэд тусалдаг. Нэг ёсондоо гэдсийг маш сайн "угааж" өгдөг байна.
Ислэг хүнс нь усанд уусдаг ба уусдаггүй гэсэн хоёр төрөл бий. Уусдаггүй нь хоол боловсруулахад ашигтай бактерийг нэмэгдүүлдэг бол, уусдаг нь өтгөн хатахаас сэргийлдэг.
Ислэг хүнсний бүтээгдэхүүнүүд:
# 2 – Алим
Та "Өдөр болгон алим идвэл эмчид үзүүлэх шаардлага байдаггүй" гэдэг үгийг. Энэ бол үнэн. Гэдсийг хамгийн сайн цэвэрлэдэг жимс бол алим юм. Гэдэс цэвэрлэдэг эмийг алимаар хийдэг.
# 3 – Майлз
Майлз нь гэдэс цэвэрлэдэг хамгийн сайн хүнсний нэг юм. Алим шиг ислэг ихтэй байдаг. Нэг давуу тал нь майлз нь маш бага калори агуулдаг.
# 4 – Авокадо
Авокадо бол бараг бүх төрлийн эрхтэнд сайн жимс. Түүний сайн чанар түүгээр дуусахгүй мөн маш сайн гэдэс цэвэрлэдэг. Өлөн элгэн дээрээ идвэл илүү үр дүнтэй.
# 5 – Цэвэр тараг
Гэдэс цэвэрлэгч байгалийн бүтээгдэхүүн. Байгаль бактери устгах гэж зохиосон болов уу гэлтэй. Мөн ходоод, гэдэсний хямрал, цээж хорсох зэрэгт маш сайн байдаг. Тараг нь бүдүүн гэдэсний хорт хавдраас сэргийлдэг болохыг эрдэмтэд нотолсон.
# 6 – Зуун наст
Зуун наст бол байгаль эхээс бидэн өгсөн үнэт бэлэг гэж хэлэхэд болно. Маш олон төрлийн өвчинд сайн төдийгүй бүдүүн гэдэс болон ходоодыг маш сайн цэвэрлэж өгдөг. Харин дэлгүүрт байдаг ундаа, эмийн сангаас авсан эм авахын оронд өөрөө тарьж ургуулан хэрэглэвэл илүү үр дүнтэй.
# 7 – Сармис
Өөр нэгэн байгаль эхийн бэлэг бол сармис юм. Сармисанд эмчилгээний зориулалттай 80 гаруй төрлийн нэгдэл байдаг. Антибиотик нээгдээгүй байхад Дэлхийн нэгдүгээр дайнд шархадсан цэргийн шархан дээр сармис тавьдаг байсан гэдэг. Сармис нь бүдүүн гэдэсний бактери, вирус, хорхой, шимэгчийг устгах чадвартай. Мөн ходоод гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлдэг.