Нөүтбүүкээ хэрхэн сонгож авах вэ?
Өдөр тутам хичээлээ хийхдээ, ажилаа хийх нөүтбүүкээ сонгохдоо өөрийн үндсэн хэрэглээндээ тохируулан зөв сонголтыг хийх нь чухал. Магадгүй та зөвхөн оффис програм дээр бичиг баримт боловсруулдаг бол танд хамгийн үнэтэй супер үзүүлэлт шаардлагагүй. Бид танд шинэ нөүтбүүк авахад тань туслах хэдэн зөвлөгөөг хүргэж байна.
Компьютерээ сонгохдоо дараах чухал хүчин зүйлсийг анхаараарай.
ХУРД буюу ҮЗҮҮЛЭЛТ
Хурд гэдэг таны компьютерийн хамгийн чухал зүйл. Бүхий л төрлийн хэрэгцээг хангалттай хангаж чаддаг түгээмэл сонголт бол 2.4-3.0GHz(3000+)-тэй CPU юм. Процессор үйлдвэрлэгч брэндүүд хурд гэдэг энэ зүйлийг анхаарч Хос цөмтэй процессорыг худалдаанд гаргаад байгаа. Энэ нь хоёр процессорыг нэг чипний тусламжтай нийлүүлэн ашиглаж байгаа гэж ойлгож болох юм.
ҮНЭ
Дараачин сонголт бол үнэ. Зах зээл дээр худалдаалагдаж буй компьютерууд үзүүлэлт, зориулалт, загвар моделоосоо хамаараад олон янзын үнийг санал болгодог. Хамгийн хямдыг сонгох нь таны хэрэгцээг хангаж чадах уу гэдэг асуултыг эхлээд бодох хэрэгтэй. Харин таны энэ асуултын хариуг олоход манай худалдааны зөвлөхүүд туслах болно.
ҮЙЛДВЭРЛЭГЧ
Брэнд гэдэг бол тухайн бүтээгдэхүүний чанарыг илэрхийлнэ. Тиймээс цаг хугацааны хувьд удаан үйл ажиллагаагаа явуулж байгаа салбартаа тэргүүлэгчийг нь л сонгох хэрэгтэй. Учир нь тэд юу хийх ёстойгоо хамгийн сайн мэддэг. Монголын зах зээл дээр тэргүүлэгч Dell брэнд нь компьютер үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг бөгөөд бүтээгдэхүүнүүдээ зөвхөн өөрийн үйлдвэрт үйлдвэрлэдэгээр давуу талтай. Ажил хэрэгч, аялагч, дуу хөгжимд дурлагч, тоглоомын хорхойтон гээд бүхий л хэрэгцээнд тохирох Lattitude, Inspiron, XPS гэсэн загваруудыг хэрэглэгчиддээ санал болгодог.