Таныг залуу харагдуулах 10 хүнс
Та зөв хоол хүнс хэрэглэснээр наснаасаа хэд дахин залуу харагдах боломжтой. Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа зөв явагдаж улмаар хүний бие хэрэгцээт шим тэжээлээ авснаар үр дүн нь шууд л таны гадаад үзэмжид нөлөөлж харагддаг. Ийм учраас бидний идэж буй хоол хөгшрөлт, гоо сайханд мөн онц чухал нөлөөтэй ажээ.
Кофе
Кофе био идэвхэт найрлагатай учир арьсны өвчлөлөөс хамгаалдаг. Тийм учир кофе их уудаг хүмүүс огт уудаггүй хүмүүстэй харьцуулахад арьсны өвчлөлд нэрвэгдэх магадлал бага, эрт үрчлээтэхгүй байх талтай.
Тарвас
Тарвас, улаан лоолины улаавтар өнгө нь хүний арьсыг хэт улаан туяаны хороос хамгаалдаг. Гэхдээ тарвас улаан лоолиноос 40 хувь илүү фитохими агуулдаг буюу SPF 3-тай тэнцэхүйц найрлага агуулдаг учир өдөр тутмын нарны хамгаалалтын тостой адил хүний арьсыг хамгаалж, эерэг нөлөө үзүүлдэг жимс юм.
Анар жимс
Анар жимсэнд С витамин гэх мэт үрчлээс, арьс өнгөө алдахаас сэргийлдэг антиоксидантууд агуулагддаг. С витамин цаг агаараас шалтгаалсан хуурайшилт, нөсөө толбоноос арьсыг хамгаалдаг. Нэн ялангуяа дунд насны эмэгтэйчүүд С витамин, анар жимсний агууламжтай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэвэл арьс хуурайшиж, хурдан үрчлээтэх магадлалыг бууруулдаг.
Нэрс
Арьсныхаа гэрэлт байдлыг та нэрс жимсний тусламжтай хамгаалж болно. Нэрс жимсэнд С, Е витамин, эруптин буюу арьсыг өнгөлөг болгодог гидрохинон гэдэг байгалийн найрлага агуулагддаг.
Хавч
Батга гэх мэт арьсанд халтай үрэвслүүдийн эсрэг цайрын агууламжтай хавч өндөр үр дүнтэй "эмчлэгч" юм. Мөн цайрын үйлчилгээ арьсны эд эсийг нөхөн төлжүүлдэг учир батганы эсрэг үйлчилгээг үзүүлдэг. Олон судалгаагаар батгат үрэвсэл гардаг хүмүүс цайрын дутагдалд орсон байдгийг тогтоосон байдаг.
Буржгар байцаа
Тус ногоон байцааний урт үргэлжлэх давуу талуудын жагсаалт дотор хамгийн чухал нь витамин К. Буржгар байцаа цус өтгөрөлтийг эмчилж, зовхины хөх туяаг бүдгэрүүлдэг. Хүний биед төмөр дутагдсаны улмаас хүний царай эрүүл бус цонхигор харагдаж нөсөө толбо амархан тогтдог учраас төмрийн агууламжтай буржгар байцаа хүнсэндээ хэрэглэх нь эдгээр асуудлыг шийдэхэд танд тусална.
Өндөг
Бидний гар, хөлийн хумс уургаас бүтдэг учир хүний биед уураг дутагдвал гар хөлийн хумс өнгөө алдаж хугарч эхэлдэг. Харин өндөг бол уураг, В витамин агуулдаг уургийн эх үүсвэр юм.
Хушга
Хушганд Омега-3 буюу байгалийн гаралтай тосорхог найрлага, витамин Е нь эрүүл үс, өнгөлөг арьсыг бэлэглэгч юм. Мөн хушганд зэс агуулагддаг учир үсний өнгийг сэргээж, эрүүл байлгахад тусалдаг. Наснаасаа эрт бууралтах үзэгдэл нь хүний биед эрдэс дутсанаас үүддэг гэж судлаачид тодорхойлдог байна.
Авокадо
Авокадо жимсийг сонгож хэрэглэх бас нэгэн шалтгаан нь үүнд агуулагдах Омега-9 ба тосорхог хүчлийн найрлага нь арьсыг зөөлөн, толигор болгодог.