Цэлцэгнүүр буюу студень хэрхэн амттай хийх вэ
Шийр, тагалцагны хуйхнаас бүрэлдсэн цэлцэгнүүр коллаген, эластин зэрэг төгс бус тэжээллэг чанартай уургуудыг маш их хэмжээтэй агуулах учир хүний биед хуримтлагдсан хорт бодисын үлдэгдлийг зайлуулж арьсны уян налархай байдлыг тэтгэж, арьсыг толигор болгож залуужуулах үйлчилгээ үзүүлдэг.
ОРЦ:
1. Шийр - 2-4 ш
2. Сонгино - 1 ш
3. Хонины сүүл - 200 гр
4. Лууван - 1-2 ш
5. Лаврын навч - 4-5 ш
6. Үрлэн хар перец - 20гр
БЭЛТГЭХ:
1. Үхрийн тагалцгийг сайтар хуйхалж, хусаж угааж, цэвэрлэнэ. Усанд хийж 4-5 цаг орчим зөөлөн галаар чанана. (Битүү чанагчинд 90 минут орчим чанаж болгож болно.)
2. Хонины сүүл, лууванг жижиг шоо дөрвөлжин хэрчинэ. Сонгиныг хярж жижиглэн хэрчинэ. Чанаж болгосон тагалцгийг яснаас нь салгаж, хуйх, бүлхи мэтийн зүйлийг жижиглэж хэрчинэ.
3. Хэрчсэн хуйх, бүлхи, сүүл, лууван, сонгиноо тагалцаг чанасан шөлөндөө байлгаж дээр нь давс, Хар чинжүү (перец), лаврын навч хийж 10 минут орчим чанаад лаврын навч, Хар чинжүү (перец)г гаргаж хаяна.
4. Бэлэн болсон царцмагыг саванд уудалж хөргөөд хөргүүрт тавьж царцаана. Хэрчсэн бүтээгдэхүүнийг царцмагын дотор жигд тархаахын тулд царцаах явцад нэг, хоёр удаа хутгана.