Хүүхдийг идэх юмаар шахах нь зөв арга биш
Хүүхэд өлссөн үедээ л идэх ёстой. Хүчээр идүүлэх нь хүүхдийг хоолонд дургүй болох хандлагыг төрүүлдэг. Хоолыг багаар, үе үехэн өгөх нь зөв. Тэдний хэрэгцээнд тулгуурлаж хоол хүнсийг бэлтгэнэ. Хүүхэд ихэнх цагаа хичээл дээр ширээний ард хөдөлгөөнгүй өнгөрөөдөг тул тэдэнд хөдөлгөөн шаардлагатай. Хүүхдэд булчингийн ядаргаа тайлах, энергиэр цэнэглэх бүжиг, теннис, ушу, карате, сэлэлт зэрэг бусад төрлийн спорт маш тустай. Хичээлээс гадуур хүүхэд биеийн тамир, спортын секц дугуйланд явах нь сайн ч ачаалал хэт нэмэгдүүлэх хэрэггүй. Мөн хүүхдийн биеийн онцлогт тохирсон байхад анхаараарай.Нялх хүүхэд эхний хоёр жилд өдөр нилээд удаан унтдаг. Хожим нь энэ нь зуршил болж үлдэх эсвэл өдөр унтахаа больдог. Хэрэв балчир хүүхэд өдөр унтахыг хүсэхгүй байвал түүнийг албадах хэрэггүй. Түүнд тайван тоглоом, жишээ нь шоогоор байшин барих хамтдаа зурахыг санал болго. Мөн үлгэр уншиж өг. Хүүхэд ядарсан үедээ л унтана. Хүүхэд ясли, цэцэрлэгийн дадаагүй орчинд тэр дороо зохицож чадахгүй.
Олон хүүхэд бөөгнөрсөн шинэ нөхцөл байдалд орсон хүүхдэд цочрол үүсдэг. Энэ нь тоглоомоо булаацалдаж бусад хүүхдийг хазах, маажих зэрэг түрэмгий авираар илэрдэг. Энэ үед нь хүүхдийг шийтгэх бус харин өөр хэлбэрээр хүссэнээ авахад сургахад анхаарах нь зүй. Энэ насанд хүүхдэд «уучлаарай», «баярлалаа» гэх мэтийн үгсийг хэлүүлж хэвшүүлж сургах нь хялбар байдаг. Мөн алдаагаа засч ойлгосон хүүхдийг шууд дэмжиж магтаарай.