Шар тайлах шалгарсан аргыг олов

2015 оны 8 сарын 11

    Австралийн эрдэмтэд шарталтаас аврагдах шалгарсан жорыг гаргаж авсан байна. Согтууруулах ундаа хэрэглэхээсээ өмнө та ази лийр жимсний ганцхан аяга шүүсийг уучихвал шартахгүй юм уу бараг шартахгүй байж болох гэнэ. Судалгааны ажлыг явуулсан профессор Мэнни Ноакс ази лийр жимсэнд агуулагддаг бодисууд бие дотор согтууруулах ундааг задлах үйл явцад оролцдог хоёр энзим болох алкогольдегидрогеназ, альдегиддегидрогеназын идэвхжилд нөлөөлдөг хэмээн тайлбарлав.

Үүний үр дүнд спиртын цусан дахь агууламж буураад зогсохгүй цусан дахь согтууруулах ундааны агууламж багасан, асар их хор хөнөөлтэй ацетальдегидын хэмжээ буурдаг байна. Архи уусны дараа бие махбодод ацетальдегид их хэмжээгээр агуулагдаж байвал толгой өвдөж, бие тавгүйрхдэг аж. Мөн эрдэмтэд энэ жимсний шүүс цусан дахь холестерины хэмжээг бууруулах чадвартайгаас гадна үрэвслийн эсрэг үйлчилгээтэй гэдгийг олж мэджээ. Эх сурвалж www.wikimon.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24241
0 эможи
keyboard_arrow_up