Гоо сайхны газар орж хумсаа будуулах мөнгөөрөө маникюрийн хэрэгсэл аваад гэртээ олон дахин, өөрийнхөө хүссэнээр хумсаа янзлах боломж бүсгүй танд байна. Ингээд дараах дарааллаар хумсаа янзлаарай
1. Хуучин хумсны будгаа арилга.
2. Буланд үлдсэн хумсныхаа будгийг сайтар арилга.
3. Хумсныхаа хэлбэрийг засах. Зүүнээс баруун, баруунаас зүүн чиглэлтэй хуурайдах хэрэгтэй.
4. Хумсныхаа махыг зөлрүүлэх. Зориулалтын зүйл байхгүй бол аяга угаагч бүлээн усанд хийгээд хөлөө хэсэг хугацаанд дүр. Хумсны тань мах зөөлрөх болно.
5. Зөөлөрсөн махаа мах авагчаар авах. Зарим эмэгтэйчүүд мах авагч байхгүй тохиодолд притка хэрэглэдэг. Энэ нь хумсыг гэмтээдэг аоль болох хэрэглэхгүй байх хэрэгтэй.
6. Хумсныхаа будгыг хооронд наалдуулахгүйн тулд хурууныхаа хооронд хөвөн хийж өгөөрэй.
7. Ингээд суурь будгаа тавина чигчий хуруунаасаа эхэлж будаарай.
8. Одоо үндсэн өнгөө сонгоно. Та өөрийн өмсөх хувцас, гуталтайгаа тохируулан өнгөө сонго.
9. Үндсэн өнгөөрөө будна. Чигчий хуруунаасаа эхэлж будхаа бүү мартаарай.
10. Тодотгон дахин давхарлаж буд.
11. Үндсэн будгаа хатаагаад өнгөгүй эсвэл саатай будгаар гялалзуулж өгнө. Энэ таны хумсны өнгийг илүү тодотгож өгөх болно.