ТА 30 НАСАНДАА САЯТАН БОЛЖ ЧАДНА

2015 оны 8 сарын 10

Гучин настайдаа саятан болсон бизнес эрхлэгч, Грант Кардоны “30 настайдаа хэрхэн саятан болох вэ?” зөвлөгөөг орчуулан хүргэж байна.

  1. Мөнгөө өсгө. Өнөөдрийн  эдийн засгийн орчинд сар бүр орлогоо хадгалахгүйгээр саятан болох тийм ч амар хэрэг биш. Эхний алхам: мөнгөө байнга өсгөх тал дээр анхаар. Сар бүрийн орлогын тодорхой хэсгийг хадгаламжинд хий,   ингэснээр та орлогоо хянаж, шинэ боломжийг олж харах болно.
  2. Бүү тансагла, харин бусдаас ялгарМиний бизнес, хөрөнгө оруулалт найдвартай орлогын эх үүсвэр болтол би тансаг автомашин, үнэтэй цаг худалдаж авч байсангүй. Би саятан болсон ч  Тоёота “Камри” машинаа унасаар байлаа. Элдэв зүйл авснаараа биш, хөдөлмөрч зан чанараараа бусдаас ялгар.
  3. Зүгээр хадгалах гэж биш, хөрөнгө оруулах гэж хадгал. Мөнгийг зөвхөн хөрөнгө оруулах зорилгоор хадгалах хэрэгтэй. Мөнгөө баталгаатай, гар хүрэхээргүй дансанд хий. Энэ мөнгөө гэнэтийн зайлшгүй тохиолдлоос бусад үед бүү хэрэглэ. Ингэснээр танд мөнгөө өсгөх боломж нээгдэнэ.
  4. Орлого болохооргүй зээл бүү ав. Мөнгийг тань өсгөхгүй зээл хэзээ ч бүү ав. Би ажлаа хийж, орлогоо нэмэгдүүлэх зорилгоор машинаа зээлээр авсан. Чинээлэг хүмүүс мөнгөө өсгөх, хөрөнгө оруулалтын зорилгоор зээл авдаг бол ядуу хүмүүс баян хүмүүсийг улам баяжуулахын тулд зээл авдаг.
  5. Мөнгийг хайрла. Олон сая хүн санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийг мөрөөддөг ч, баян болно гэсэн зорилготой хүн л үүнийг хийж чаддаг. Мөнгийг түлхэх тусам танаас зугтана харин мөнгөнд маш чухал ач холбогдол өгвөл та саятан болох боломжтой.
  6. Мөнгө унтдаггүй. Mөнгө цаг хугацаа, ажлын хуваарь, баяр наадам болон бусад зүйлсийг мэдэхгүй. Мөнгө зөвхөн хөдөлмөрч хүнд хайртай. Би 26 настайдаа жижиглэнгийн худалдаа эрхэлдэг байлаа. Миний ажиллаж байсан захын худалдаа эрхлэгчид 19 цагт тардаг байв. Харин би оройн 23 цаг хүртэл ажиллаж, бараагаа сайн хямдруулдаг байсан юм. Өөрийгөө хамгийн азтай эсвэл ухаалаг хүн гэж аз туршихын оронд шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй.
  7. Ядуу байх нь чухал биш. Би ядуу байсан, аз жаргалгүй байлаа. Гэхдээ бүх зүйл миний гарт гэсэн бодолтой байсан учир саятан болсон. Билл Гейтсийн хэлсэн нэгэн алдартай үг бий. “Хэрвээ та төрөхдөө ядуу байсан бол энэ нь таны буруу биш. Харин үхэхдээ ядуу байвал энэ таны буруу” Билл Гейтс
  8. Саятантай уулзаж, танилц. Бидний ихэнх нь дундаж болон ядруухан амьдралтай гэр бүлд төрж өссөн. Тиймээс бид энэ нийгмийн бүлэг хүмүүсийн сэтгэхүйгээрээ сэтгээд байдаг нь бидэнд саятан болоход саад болж байгаа юм. Саятнуудаас суралцаж, үйлдэл бүрийг нь даган дуурай. Өөрөө саятан болчихоод бусдыг бас сурга. Ихэнх баячууд өөрсдийн туршлагаа бусадтай хуваалцаж, зөвлөгөө өгөх дуртай байдаг.
  9. Хөрөнгө оруулалт ажлаас илүү орлого авчирна. Саятан хүн үргэлж хөдөлмөрлөж байх ёстой ч ажлаас нь ч чухал зүйл бол хөрөнгө оруулах объектоо эрэлхийлэх явдал юм. Танд нэмэлт орлого байхгүй бол хөрөнгө оруулж чадахгүй. Би хоёр дахь компанидаа 50 мянган ам.долларын хөрөнгө оруулж байлаа. Тэр компани маань өнгөрсөн арван жилийн хугацаанд надад сар бүр 50 мянган ам.доллар төлдөг болсон. Миний гурав дахь хөрөнгө оруулалт бол  үл хөдлөх хөрөнгийн бизнес байсан бөгөөд би 350 мянган ам.доллар оруулж байлаа. Тухайн үед энэ мөнгө миний хөрөнгийн томоохон хэсгийг эзэлж байв. Би одоо хүртэл үүнийг эзэмшдэг бөгөөд надад байнга ашгаа өгдөг. Хөрөнгө оруулалт бол бизнесийн бусад алхам хийх нэг шат болж, улмаар мөнгө таны мэдэлд ажиллаж эхлэх болно.
  10. Нэг саяыг биш 10 саяыг зорилгоо болго. Миний хийж байсан хамгийн том санхүүгийн алдаа бол хангалттай өргөн хүрээнд сэтгэж чадаагүй юм. Би та бүхнийг ганцхан сая биш, түүнээс илүү өргөнөөр сэтгээсэй гэж хүсч байна. Мөнгөнд хязгаар гэж үгүй, харин хүсч эрмэлзэхэд хязгаар бий.

Дээрх 10 зөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлснээр та баян болох боломжтой. Харин шунахай хүмүүсээс хол байгаарай. Хурдан аргаар баяжихаас зайлсхий. Хэзээ ч бүү бууж өг. Хэрвээ та зорилгодоо хүрч чадвал бусдад туслахаас бүү татгалзаарай.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24198
0 эможи
keyboard_arrow_up