Эмэгтэйчүүдэд хамгийн ашигтай жимсний нэг нь ” нимбэг ”

2015 оны 8 сарын 06
Нимбэгэнд олон төрлийн өвчний бактер устгагч агуулагдаж байдаг бөгөөд нимбэгийн хүчил, нимбэгийн тос ихээр агуулагддаг тул элгэнд тустай. Хорт хавдрын химийн элементүүдийг задалж, элгэнд хуралдсан хорт бодисыг гадагшлуулдаг. Нимбэг нь С витаминаар маш баялаг юм. 1ш нимбэгт 20мг агуулагдана. Нимбэг нь исгэлэн амттай бөгөөд загасны махан хоол, салад мөн төрөл бүрийн ундаа, цай, коктейль зэрэгт хэрэглэгдэнэ.
Нимбэг С амин дэмээр баялаг гэдгийг бид мэднэ. Харин энэ жимсэнд байдаг аскорбин нь нэвтрэх чадвартай амин дэм гэж нэрлэгддэг Р амин дэмтэй маш нийцтэй байдлаар хосолсон байдгийг та мэдэх үү? С болон Р амин дэмийг бие организмд нэгэн зэрэг оруулснаар цусны эмзэг судас бэхждэг. Нимбэг нь биднийг зөвхөн амин дэм дутагдах өвчнөөс хамгаалаад зогсохгүй, мөн цус харвалт, зүрх хаагдах, судас өргөсөх болон бусад хурц өвчнүүдээс хамгаалж чадна гэдгийг тогтоогоод байна. Түүнээс гадна, амин дэмүүд энэ нарийн холбоо нь хөгшрөлтийн талаар урьдчилан сануулдаг. Тийм болохоор, ялдамхан бүсгүйчүүд минь эрүүл мэндийнхээ төлөө санаа тавьж, аль болох ихээр нимбэг идэж бай. Ингэснээр танд үрчлээ нэмэгдэхгүй, харин та улам ч залуу, улам сайхан харагдах болно. Нэг чухал тайлбар хэлэхэд, нимбэгийг хальстай нь бүхлээр нь хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг. Учир нь түүнд хальсалж авсан нимбэгийг бодвол амин дэм 2,5 ихээр агуулагддаг.
 
 
 
-Турахыг хүссэн хүн бүрт. Нимбэгний шүүстэй 1 стакан халуун усыг хоолны өмнө уух нь хоол боловсруулах ажиллагааг сайжруулж, цусан дахь холестриныг саармагжуулах ба элэгний байгалийн цэвэрлэгчийн үүргийг гүйцэтгэж, хэрэггүй бодисыг гадагшлуулж өгдөг. Энэ жор нь энгийн бөгөөд үйлчилгээ сайтай учир цагаан хоол хэрэглэдэг Голливудын одод үүнийг хэрэглэх дуртай. Ногоо, жимсний шүүх бэхний толбыг нимбэгний хүчил түргэн хугацаанд арилгадаг. Хатаасан нимбэгний хальс нь цагаан эрвээхэйнээс хамгаалах маш тохиромжтой хэрэгсэл болдог.
 
 
-Нимбэгээр арьсаа арч. Нэг харамсалтай зүйл бол насны онцлогоос хамааран гарах нөсөөт толбо юм. Өдөр тутам өглөө, оройд биеийнхээ санаа зовоосон хэсгүүдэд нимбэгийн шинэхэн шахсан шүүсээр үрж арчаад байвал толбо аяндаа цайрч эхэлнэ. Үлдсэн хальстай хэсгээр хумсаа зүлгэж болно. Тэгвэл хумс тань үзэмжтэй сайхан болох бөгөөд хугарамхай байх нь багасна.
 
-Задгай энгэртэй даашинз. Задгай энгэртэй даашинзанд дуртай бол нимбэгний исэллэг хүчил нь шар үсний сүвүүдийг багасгаж, жижиг үрчлээсийг арилгах бөгөөд арьсыг илүү толигор, үзэмжтэй болгоно.
 
-Жимсний хүчил нь үсийг сайхан өнгө орууулна. Хэрвээ үсний эмчилгээний бальзамыг байнга хэрэглэснээр үс тослог, хэтэрхий хүнд болвол нимбэгний хүчилтөрөгчтэй шампунь хэрэг болно. Энэ нь үсийг хатуу усаар угаасны дараа үлдэх хагийг арилгах бөгөөд үсний жинхэнэ өөрийнх нь өнгийг оруулж хуйхны эвэрлэг хайрсыг бэхжүүлж өгдөг.
 
 
 
 
-Эмчилгээний уур. Нүүрэнд гарсан батга, бэржрүү маш их сэтгэл зовоодог. Гэвч энэ тохиолдолд уураар нүүрээ утах нь үнэхээр гайхамшигтай нөлөө үзүүлнэ. Түмпэнд маш халуун ус хийгээд дээр нь 5 дусал нимбэгний шүүс, мөн 3 дусал ургамлын тос нэмж хий. Бэлтгэсэн халуун усан дээрээ нүүрээ ойртуулан тонгойж толгойгоо нүүр гарын алчуураар бүтээ. Ингээд 10-15 .минут уураар утаад дараа нь ширүүн сальфеткаар нүүрээ дарж арчина.
 
-Ядарсан үед. Удаан явснаас хөл их ядарсан үед нимбэгний хэрчсэн хэрчмүүдээр хөлөө үрж арчвал түргэн хугацаанд сэргэж ядаргаа гардаг.
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24155
0 эможи
keyboard_arrow_up