Нүүр будалтын үндсэн техникээ эзэмшээрэй

2015 оны 8 сарын 06
Суурь
 
Нүүрний арьс тань чийглэг, эрүүл толигор  байвал дээр нь тавигдах крем, энгэсэг, тень жинхэнэ утгаар үүргээ гvйцэтгэх болно. Тиймээс нүүрээ будахаас өмнө арьсаа хэвийн эсэхэд анхаараарай.
 
Бvсгvйчүүд суурь кремийг хэрэглэхдээ арьсныхаа онцлогт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Та жигд арьстай бол суурь заавал хэрэглэх шаардлагагүй. Харин арьсны өнгө жигд биш байвал зузаан тvрхэж болох юм. Гэхдээ энэ нь өө сэвээ далдлах гээд шав гэсэн vг хараахан биш. Таны энэ хvслийг биелүүлэхэд бас энгэсэг тусална гэдгийг санагтун.
 
Кремийг жигд харагдуулахын тулд хурууны өндгөөр энд тэнд бага багаар нялах бөгөөд мөн хуруугаар болон бага зэрэг чийглэсэн пролоноор тараавал зохистой. Хамгийн гол нь суурь крем нь нүүрэнд тань маш нимгэн давхарга үүсгэсэн байх учиртай юм. Харин нvдний эргэн тойронд тvрхэх хэрэггvй.
 
Энгэсэг
 
Нүүрний арьсан дахь тослогийг шингээхээс гадна бага зэрэг өө сэв тухайлбал, батга, сэвх болон өргөссөн капиляр судсуудыг далдлах үүрэгтэй бvтээгдэхүүн. Нүүийг тєгс хэлбэржүүлэхэд арьсны тань өнгөнд нийцэх буюу арай бараан хоёр өнгийн энгэсэг хэрэгтэй. Нэг өнгийн энгэсэг хэрэглэх нь нүүрийг хэтэрхий мэлгэр харагдуулдаг талтай. Тиймээс бараан энгэсгийн тусламжтай жишээ нь, хамрыг өндөрсгөж, нүүрийг зуйван харагдуулж болно.
Түүнчлэн, энгэсгийг суурь кремийн нэг адил хэт зузаан тvрхэх хэрэггvй. Манай эмэгтэйчүүдэд суурь крем болон энгэсгийг хэрэглэхдээ чихнээс хойш, эрүүнээс доош хэсгийг орхигдуулчихдаг нэг дутагдал бий. Мөн энгэр цээж, мөр, нуруугаа ил гаргах хувцас өмсөх бол адил анхаарах хэрэгтэй. Цагаан царайтай мөртлөө бусад нь нүүрнээсээ өөр бол тун зохимжгүй харагдах биз.
 
Тень 
 
Сүүлийн жилүүдэд бvсгvйчүүд маань хувцас болон аксессуартаа тохируулан тенийхээ өнгийг сонгох болсон.  Тенийн хувьд өнгөний зохицол болон уусгалт тун чухал. Жишээ нь, цэнхэр-ягаан болон шар-улбар шар-ногоон, саарал-ягаан, саарал-цэнхэр, бор-шаргал өнгүүд хоорондоо тун гайхалтай зохицдог билээ. Харин ямар ч өнгийн тенийг тvрхэхдээ цагаан цайвар болон сувдан шаргал өнгийг зайлшгvй суурь болгох хэрэгтэй. Энэ нь нvдийг өнгөлөг vзэмжтэй харагдуулахад нөлөөлөхөөс гадна дээр нь тавих өнгийг уусгаж өгдөг давуу талтай юм. Мөн өнгө уусгалтын хувьд цайвраас бараан руу чиглүүлбэл илүүоновчтой. Нэмж хэлэхэд, зовхины vрчлээсийг шороон гэж ярьдаг тень улам тодотгодог. Түүний оронд бага зэрэг гялалзсан тень байвал зvгээр. Мөн цайвар тенээр нvдийг тойруулах нь багасгаж харагдуулдаг.
 
 
Хацар өнгөлөгч 
 
Нүүрийг хэлбэржүүлэхэд хамгийн гол үүрэгтэй бvтээгдэхүүн. Энэ тал дээр эмэгтэйчүүдийн хамгийн их гаргадаг алдаа нь нүүрний арьстай vл зохицох өнгийн хацар өнгөлөгч хэрэглэх явдал. Бор, бараандуу арьс ягаан өнгөтэй хэрхэвч зохицдоггvйг тэд анзаардаггvй. Мөн хацар өнгөлөгчийг оновчтой тvрхээгvйгээс тухайлбал, шанааг улам өргөн яг л хохимой толгой мэт харагдуулдаг гэмтэй.
 

Уруулын будаг  Бvр өдөр бvр, улирал тутамд шүү. Энэ өнгө заримдаа тэдний насны хэмжээг заах шиг санагддаг юм. Зуны аагим халуунд бараан өнгөөр будсан уруул бусдад улам халууцуулах шиг мэдрэмж төрүүлдгийг санууштай. Түүний оронд ялимгvй өнгө оруулсан өнгөлөгч зохимжтой юм. Уруулын будагны өнгийг царайнаас гадна шvдний өнгийг бодолцож сонгох хэрэгтэй. Жишээ нь, та хөх туяа бvхий шvдтэй бол хэт бараан болон цайвар өнгө дэмий. Мөн зэгэл өнгө улам л дэм өгдөг. Үүний эсрэгээр, шар шvдтэй хvн улаан, улбар шар, шаргал өнгөөр уруулаа өнгөлөх нь зохимжгvй юм. Дундаас дээш насныхан ихэвчлэн тод мөртлөө хvрэн ягаан өнгөөр уруулаа буддаг нь ажиглагддаг. Харин цэнхэр шvдэнд хориотой өнгийг туршаад vзэхэд гэмгvй. Гялалзсан цайвар єнгє уруулыг бумбагар харагдуулдаг. Тиймээс зузаан уруултай эмэгтэй боронзтой, гялгар өнгөөр будаж болохгvй. Хvмүүсийн дээд доод уруулын харьцаа ихэвчлэн ондоо байдаг. Мөн аль аль нь  нимгэн, эсвэл  зузаан байх нь бий. Ийм уруулыг сайхан харагдуулахын тулд нимгэн уруулыг давуулж, харин зузаан уруулын ирмэгний дотуур хvрээлж өгөх ёстой.
 
Сормуусны будаг 
 
Хэт хуучин будаг сомуусны vс, ширхэг бvрийг хооронд нь наалдуулж барьцалдуулдаг. Түүнчлэн сормуусаа дэрвийлгэе гэвэл дээд хэсгийг нь оролдохгvйгээр зєвхєн доороос нь угнаас нь vзүүр хvртэл будах ёстой. Харин зvгээр л шулуун харагдуулъя гэвэл дээр, доороос нь ээлжлэн будахад хангалттай.
 
Нvдний хvрээлэгч харандаа нь нүдийг цовоо сэргэлэн харагдуулдаг хамгийн гол хэрэгсэл. Түүний оролцоотойгоор нvдийг тодотгож, томруулж болно. Дээд зовхийг бvрэн хvрээлэх нь нvдийг торомгор, харин доод зовхины хувьд хурц, ширүүн дvр төрхтэй болгож хувиргадаг тул анхаарай. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24150
0 эможи
keyboard_arrow_up