Ногоон цайтай таргаар нүүрээ цагааруулаарай

2015 оны 8 сарын 05

Таргийг гоо сайхны зориулалтаар ашиглаж болно. Таргаар хэрхэн нүүр, биеэ арчлах энгийн зөвлөгөөг хүргэж байна.

-Бие угаах зориулалттай ширүүн бээлийг бүлээн тарганд дүр. Энэ бээлийгээр биеэ тойрог хөдөлгөөнөөр үрж, арчаарай. Ийм иллэгийн ачаар арьсанд хүчилтөрөгч хангалттай очихын зэрэгцээ идэвхтэй бодисуудаар хангаж өгдөг. Таны арьс булбарай, зөөлхөн, торгомсог болно.

-Таргийг цагааруулагч маскны оронд ашиглаж болно. Үүний тулд ногоон цайнаас 5 хоолны халбагыг авч, жижиглэн нунтагла. Дээр нь 3 хоолны халбага тараг нэмж, сайн хутгах хэрэгтэй. Энэ маскаа нүүрэндээ түрхэж, 15 минут байлгаад арилгана. Тарагтай маск нь нүүр царайг цагааруулахаас гадна арьс холцруутаж, гуужих үед тустай.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24119
0 эможи
keyboard_arrow_up