Наранд халсан савтай цэвэр ус уувал хордоно
2015 оны 8 сарын 05
Зуны халуун өдрүүдэд машинд байсан савтай ус халсан тохиолдолд ууж болохгүй талаар судалгаа хийж тогтоожээ. Халуунаас болж пластик сав урвалд орж хавдар үүсгэгч бодис ялгаруулдаг байна.
Хятадын Нанжин, АНУ-ын Флорида их сургуулийн эрдэмтэд 16 төрлийн брэндийн савтай усан дээр судалгаа хийжээ. Агаарын хэм 39 сельс халуунд удаан байсан ус уушиг, зүрх, ходоодонд маш муугаар нөлөөлдөг химийн хүнд сурьма, бисфенол (BPA) металтай болсон байжээ. Энэхүү металууд нь хавдар үүсгэдэг тухай Олон улсын Хавдар Судлалын Агентлаг зарласан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
24117
0 эможи