Мэргэжлээ хэрхэн сонгох вэ?
Мэргэжил сонголт нь тухайн хүний ирээдүйн амьдралыг тодорхойлох маш чухал үйл явдал байдаг шүү дээ. Статистик судалгаагаар нийт хүн амын 30% л мэргэжил сонголтондоо сэтгэл хангалуун явдаг байна.
Тиймээс залуу үе, өсвөр насныханд туслах зорилгоор Америкт төгсөгчдийн “Хөгжлийн Элч Холбоо” (MASA) ТББ нь “Зөв сонголт – Гэрэлт ирээдүй” төслийг өнгөрсөн жилийн хугацаанд хэрэгжүүлжээ.
“Зөв сонголт – Гэрэлт ирээдүй” төслийн хүрээнд дунд сургуулийн нийгмийн ажилтнуудад “Мэргэжил сонголтын зөвлөх”-ийн 3 сарын сургалт, өсвөр үеийнхнийг мэргэжилтнүүдтэй уулзуулах “Ажил мэргэжлийн өдөрлөг”-ийг хоёр удаа зохион байгуулсан байна.
Харин эрхэм уншигч Танд зориулж тэдний бэлтгэсэн “Мэргэжлээ хэрхэн сонгох вэ?” цувралыг танилцуулъя.
1. Мэргэжил сонголт хэрэгтэй юу
2. Мэргэжил сонголтонд нөлөөлдөг хүчин зүйлс
3. Мэргэжлээ зөв эсвэл буруу сонговол
4. Хүсэл сонирхлоо тодорхойлох
5. Авъяас ур чадвараа нээх
6. Хөдөлмөрийн зах зээл
7. Ирээдүйн чиг хандлага
8. Сонгосон мэргэжлээ нарийвчлан судлах нь
9. Өөрийгөө бэлтгэх
10. Өөрийгөө таних сорилууд
Эх сурвалж: “Хөгжлийн Элч Холбоо” (MASA) ТББ