Эзэгтэй танд гэрийн нөхцөлд хялбар аргаар амттай пиццаг хэрхэн хийх аргыг хүргэе. Танд доорх хүнсний материал байхад л хангалттай.
Орц:
Гурил – 200 гр
Исгэгс – 10 гр
Өндөг – 1 ширхэг
Давс – 3 гр
Бяслаг – 100 гр
Чидун жимс олив – 20 гр
Улаан лооль – 2 ширхэг
Сонгино – Нэг ширхэг жижиг
Гахайн утсан мах- 200 гр
Хийх арга:
Гуриландаа өндөг, исгэгч, давс хийж холиод бүлээн усаар шингэвтэр зуурна. Зуурсан гурилаа тарааж тавиад бяслагаа дээр нь жигд үрж, цацна. Сонгино, гахайн утсан мах, улаан лооль, чидун жимс болон хүссэн зүйлээ адил хэлбэртэй хэрчээд тавиарай. Харин үүнийнхээ дээр үлдсэн бяслагаа дахин цацах хэрэгтэй. Ингээд шарах шүүгээгээ 180 градус хүртэл халаагаад 20-25 минут шарахад пицца бэлэн болно.