Таны гэрлэн бүрхүүл ямар өнгөтэй вэ?

2015 оны 7 сарын 31
Аура гэж юу вэ?
 
Бүхий л амьд амьтан өөрсдөөсөө өнгө ялгаруулах чадалтай онцгой долгион бүхий энергийг ялгаруулдаг байна. Эдгээр гэрлэн бүрхүүл нь зөвхөн онцгой төрсөн хүмүүс юмуу эсвэл эртний анагаах ухаанаар эрчимтэй хичээллэсэн хүмүүст харагддаг. Анагаагчид энергийг хэрхэн домнох үйлэнд чадварлагаар ашиглахыг мэддэг.
 
Аурагийн өнгө ба түүний утга учир
 
Аура нь олон өнгөтэй байдаг. Зөвхөн дан ганц өнгө аурад зонхиолох нь ховор боловч ерөнхийдөө нэг өнгө нь бусдыгаа илүү давамгайлсан байдаг. Зарим нь бүр яг л солонго шиг туяардаг.
 
Солонгын аура
 
Энэхүү аура нь голдуу гэрлэн биетэй харицаж ажилладаг домч анагаагч нарт ажиглагддаг. Нарны цацраг туяа мэт маш өнгөлөг гэрлийн цацрагууд харагдах нь энгийн үзэгдэл.
 
 
Шар
 
Шар өнгийн аура нь голцуу хүний бие физологийн онцлог болон бие хүний энергийн онцлог болох  "chi"-ээс шалтгаална.
 
•    Тод шар- та маш хийморьлог нэгэн эсвэл таны хйиморь сэргэн бадарч байна. Таны хийморь өөдлөж уруудах нь таны бодол санаатай холбоотой.
•    Бүдэг шар- та бол маргаангүй сурагч. Таны шалгалтандаа өндөр оноо авах гэж стрессдэж байгаа эсвэл суралцах ямарч хүсэл байхгүйгээр барах уу энэ нь залхуу хүргэм утгагүй зүйл гэсэн бодол тээн алхаж буйг тэр дор нь хэлнэ.
•    Нимбэгэн шар- энэ нь алдах бий гэсэн айдсыг илэрхийлнэ. Магадгүй ажилаа, эрүүл мэндээ, итгэлээ алдах, салалт, мөн амьдралын хэв маяаг өөрчлөгдөх зэргээс үүдэлтэй.
•    Цагаавтар шар- та магадгүй дөнгөж гэрлэн бүрхүүлээ сайжруулах арга хэмжээнд оролцож эхлэсэн байна. Эсвэл магадгүй нууц чадвараа нээсэн байх. Ирээдүйд тань шинэ мэдрэмж болон найдвар бий гэдэгт эргэлзэхгүй байна. 
 
Улбар шар
 
Улбар шар нь биеийн үржил хөгжилийн эрхтэнгүүд болон хэрхэн хүний сэтгэл санаа бие эрхтэнтэйгээ холбогдож буйг илэрхийлнэ.
 
•    Тод улбар шар- энэ нь эрүүл мэнд, энергийн эргүүлэг, болон амьдын бие эрхтэн нь маш сайн байгааг илтгэх ажээ. Энэхүү өнгөний бүр хурц үзэгдэх хэлбэр нь хувь хүн шунал тачаал донтох зангаа таягдан гээж байгаа хэрэг болно.
•    Улаавтар улбар шар- танд хүмүүст итгэл төрүүлэх хүмүүст нөлөөлж чадахуйц онц сайн хувийн чанар бас чадал байна.
•    Шаргал улбар шар- таны шинжлэх ухаанч оюун санаа болон төгс болох гэсэн чин зориг тань ухаан сорьсон нарийн төвөгтэй ажилд дуртай нэгэн болохыг  илтгэнэ.
 
Улаан
 
Улааныхан бол аура доторхи өнгөнүүдээс хамгийн хүчирхэг нэгэн юм. Энэ өнгө нь эерэг эсвэл сөрөг утга ч илэрхийлнэ. Цусан өнгө... бусдыг мөхөөж эсвэл бүр аварч чадах долгионы хэлбэлзэл.
 
•    Хүрэн улаан- та төвийг барьсан ба эх дэлхийтэй салшгүй нэгэн. Хангалттай өөрийгөө бодсон мөн ямарч нөхцөлөөс мултарч чадна.
•    Час улаан- та маш тэвчээртэй, тачаангуй, мохошгүй мөн дайчин зан чанартай юм.
•    Цайвар улаан- энэ нь уур хилэнгээр дүүрэн сөрөг энерги.
•    Ягаан- та дурламтгай. Энэ нь амьдралын сайхан зүйлсийг мэдрэх дуртай урлагийн мэдрэмжтэй хүмүүсийн өнгө. Хэрвээ та дурласан бол таны аурад нилээн хэмжээний ягаан өнгө зонхилно. Онцгой төрсөн хүмүүст ч зонхилох магадлалтай.
•    Хүрэн ягаан- зальтай, шудрага бус, ухаан суугаагүй зан чанарын илэрхийлэл.
 
Цэнхэр
 
Энэхүү өнгө нь хоолой тэр дундаа бамбай булчирхайн хэсгийг тодорхойлно. Хэрвээ таны аура цэнхэр бол таны зөн билэг болон бусдыг хайрлах мэдрэмж өндөр хөгжижээ. Таны дэлхий хөмөрсөнч тайван байх чанарт бусад нь тусламж эрэн мэхийнэ.
•    Гүн цэнхэр- энэ нь зөн билэг нь өндөр хөгжсөн эсвэл хэрсүү зан чанарын илэрхийлэл.
•    Хүрэн цэнхэр мөн хөх-  та удирдлагыг гартаа авах хүслээсэээ болоод ирээдүйд итгэдэггүй мөн үнэнтэй эвлэрдэггүй байх талтай.
•    Цайвар хөх- та үнэнч шудрага бас гэгээлэг бөгөөд ямар харилцааг даван гарах чадалтай.
 
Ногоон
 
Ногоон бол байгаль эх болон сэтгэл зүрхний өнгө. Энэхүү өнгө нь ихэнхдээ анагаагч нар, багш нар болон нийгмийн сайхны төлөө зүтгэдэг хүмүүст ажиглагддаг.
•    Ой модны ногоон- та байгалиас заяасан анагаагч мөн.
•    Шаравтар ногоон- таныг жүжигчин, зохиолч, хөгжимийн зохиолч, эсвэл худалдааны менежер зэрэг бүтээлч, хүмүүст ямар нэгэн байдлаар хандаж өөрийгөө болон бусад зүйлийг илэрхийлж ойлгуулж чаддаг хүн гэж болно.
•    Хүрэн болон цайвар ногоон- та их атаач бас дургүйцэж явдаг хүн байна шүү. Та хийсэн зүйлийнхээ хариуцлагыг үүрэхээс эрс эсэргүүцдэг нэгэн.
•    Оюу ногоон- хүчирхэг анагаагч нарын хамгийн нарийн бүтэц бүхий гэрлэн бүрхүүл юм. Та бусдад тэдний дотоод мөн чанарыг олоход тусладаг. Ихэнхдээ эмч анагаагч болон зөвлөн сургагч нараас олддог. 
 
Нил ягаан өнгө
 
Энэхүү өнгө нь мэдрэлийн систем, (за даа 2 тархины булчирхай байна. Мэддэг хүн нь коммент үлдээгээрээ. Мэдээд заснаа) зэрэгтэй холбоотой.
•    Цайвар нийл ягаан- та мөрөөдөл хий сэтгэлгээний оргил. Та магадгүй өдөр шөнөгүй мөрөөдсөөр дэлхийг хайр энэрэлээрээ өөрчилж чадах нэгэн.
•    Индиго- та өөр ертөнцөд зурвас хугацаанд аялаж чаддаг ухаан далайг эрэлхийлэгч.
 
Мөнгөлөг болон алтлаг
 
Мөнгөн болон алтан аура нь маш эерэг хандлагыг бий болгодог бөгөөд үл мэдрэгдэх долгионтой хамааралтай.
•    Мөнгөлөг- энэ нь баялаг байдлын илэрэл. Хэрвээ гялалзсан тод бол та физологийн болон хийморь/хий бүрхүүлийн дундрашгүй арвин баялагтай юм.
•    Алтлаг- таны талд тэнгэрийн элч нар болон бусад тэнгэрлэг сахиусууд таныг хамгаалан байна. Та өөрийнхөө хэмжээнээс халиж гарч чадах тэр л хэмжээнд хүртэлээ бэлтгэгдэж явж иржээ.
 
Хар
 
Хар гэрлэн бүрхүүл нь танд сөрөг муу мэдрэмжүүд байгааг тодорхойлно. Ерөнхийдөө үл уучилах үл хүсэх суртахууны хандлагатай холбоотой. Мөн аливаа нэг өвчин таны биеийн аль нэг тодорхой хэсэгт бий болсоныг хэлнэ.
 
Бусад бараан өнгөнүүд
 
Бусад бараан өнгөнүүд нь биеийн чакра буюу энергийн төвүүдийн түгжирэл гажилттай холбоотой.
•    Саарал- энэ нь түгжирсэн/хаагдсан энергийн талбарууд хэсгүүдийг илэрхийлнэ. Та хэнд ч юунд ч итгэдэггүй юм байна.
•    Бараан эсвэл хүрэн бор- та өөрийгөө чөлөөлж өөрөөрөө байх болон бусадтай дотносож өөрийгөө илэрхийлэх тал дээр үнэхээр сул байна айж байна. Мөн хувийн зан чанартаа гүн баригдаж зөвхөн өөрөө гэдэг хүн байна.
 
Цагаан
 
Цагаан бол цэвэр ариун өө сэвгүй сэвтээгүйн илэрэл. Энэхүү өнгө нь бие махбодь болон бодит ертөнцийн хил хязгаарийг даван гарсан бөгөөд илүү бурханлиг болох замдаа явааг илэрхийлнэ. Шашины түүхэнд цагаан гэрлэн бүрхүүл нь тэнгэрийн элчүүдийг хүрээлэн байдаг гэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
24030
5 эможи
keyboard_arrow_up