Өндгөөр хийх дэлхийн хамгийн амтат 8 зоог

2015 оны 7 сарын 30

Шакшука

Шакшука бол хойд Африкаас гаралтай зоог ч өдгөө Израйль улс, иудей үндэсний хоол болжээ. Орц нь улаан лооль, халуун чинжүү, сонгино болон кетчуп, шарсан өндөг юм. Мэдээж олон төрлөөр хийж болно.

Фриттата

Фриттата бол итали омлет юм. Орцонд нь бяслаг, шинэ ногоо, хиам эсвэл мах ордог. Үүнийгээ өндөгтэйгөө холиод шарах шүүгээнд хийж болгосны дараачаар зуухан дээр шардаг байна

Пашот

Пашот нь францын уламжлалт хоол юм.  Буцлам халуун усанд өндгөө хийж доторх шарыг нь болголгүй хэдэн хором байлгаад гаргаж хальсална. Дээрээс нь үрсэн бяслаг цацаад шарсан хиам, улаан лоолиор хачирлаж болно.

Орсини

Багагүй хөдөлмөр, цаг хугацаа шаардсан жор. Өндөгий уургийг тусгаарлан авч цөцгийн тостой холин зуурч бөмбөлөг хэлбэртэй болгоод голд нь шараа хийж шарах шүүгээнд болгоно. Уг итали зуушийг бяслаг, шинэ ногоогоор амтлах нь түгээмэл байдаг.

Норвег омлет

Норвеги омлетын жор бол давсалсан загас, сонгино, шарсан өндөг, шинэ ногоо юм. Зурган дээр үзүүлсэн шиг хийхэд болно. Энэ зууш нь Скандинавын орнуудын хамгийн алдартай хоол бөгөөд өглөө бүр ширээн дээр нь байдаг билээ.  

Тортилья

Испанийн гал тогооны хамгийн алдартай зоог бол тортилья юм. Уг зоогийг Тайландаас гаралтай хэмээн эрдэмтэд маргалддаг ч домог яриагаар бол нэгэн ядуу эмэгтэй байжээ. Тэрээр өндөг, төмс, сонгиныг холин хутгаад шаржээ. Түүнийг нь санамсаргүй амссан цэргийн жанжинд уг хоол маш их таалагдсан тул өөрийн тогоочдоо жорыг нь өгсөн гэдэг.   

Huevos rancheros

Huevos rancheros бол мексик үндэсний зоог юм. Энэ зоогонд өндөгнөөс гадна улаан чинжүү, шош, халуун ногоотой чили байхад хангалттай. Мэдээж шинэ ногоогоор амталж болно.

Тамагояки

Тамагояки бол япон омлет юм. Тус үндэстний бахархал болсон зоог. Өндгөө зуурмаг болгоод элсэн чихэр, цуу, давс гээд бас өөр амтлагчаар амтлаад шарна. Тэгээд дээр нь будаа, шарсан мах гээд дуртай хольцоо хийж хуймаг хэлбэртэй ороогоод зүсч иднэ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24003
0 эможи
keyboard_arrow_up