Та гуяараа турмаар байна уу?
Төгс баланстай сайхан бие гэж юуг хэлэх вэ? Сайхан биейиг илэрхийлэх чухал зүйл бол хөл, тэр дундаа гуяны хэсэг.Гуя пропорцтой чанга хэлбэр сайтай бол бүхэл бие сайхан харагдана.
Тэгвэл зөвхөн биений доод хэсгээр балансгүйгээр таргалахын шалтгаан нь юу вэ?
Олон шалтгаан байж болох боловч, гол шалтгаан нь аарцагны ясны далийлт юм.Аарцагны яс далийвал хөлний ясны байрлал өөрчлөгдөж аарцаг хөл хоёрыг холбох булчингуудад илүүдэл дарамт үзүүлэх юм.Энэ нь эргээд аарцагны байрлалд нөлөөлж доод биений цусны эргэлт муудна.
Хүн алхахад гуя хэсгийн том булчинг хэрэглэж цусыг урсгадаг ба аарцагны ясны байрлал өөрчлөгдөж гуяны булчин сайн ажиллахгүйн улмаас урсах ёстой цусны эргэлт муудаж хөлөнд цус очихгүй болох юм.
Тэрнээс болж хөдөлгөөний дүнд үүссэн янз бүрийн илүүдэл хорт бодис урсаж гарахгүйгээр булчингуудад үлдэж,нэг үгээр хэлбэл гуянд хуралдах юм.Түүнээс болж гуя хавагнаж таргалалтын үндэс болно.
Үүнийг эсрэгээс нь тайлбарлавал, хөлөнд хуримтлагдсан хор илүүдэлийг гадагшлуулбал гуя зөв ажиллаж турах юм.Тиймээс аарцагны ясны далийлтыг засах юм.
Хамгийн гол нь үргэлжлүүлэх.!!! Энэ дасгалыг хийснээр 10хоногт 2см хассан хүн байсан учраас хийж үзээрэй. маш амархан , таниас нэг ч төг ,илүү материал шаардахгүй.
Таньд сандал байхад л болно.
Анхаарвал зохих 3 зүйл:
- Нуруугаа цэгц сандал дээр суух(биеэ хөдөлгөхгүйгээр суух)
- Удаан анхаарлаа төвлөрүүлж хийх.(Амархан хөдөлгөөн учраас анхаарлаа төвлөрүүлнэ.Аль болох хоёр хөлөө нийлүүлнэ)
- Тавхайгаа тавихдаа, өлмийгөө нийлүүлсэн байрлалаас тавина(Тавхайгаа тавихдаа өсгийгөө л хөдөлгөнө
Хийх арга:
Нуруугаа цэгц сандал дээр сууна
Гараа гуяныхаа хооронд оруулж, алгаараа гуяныхаа дотор талаас барьж байгаа мэт байрлуулна
Хоёр гараа гуяныхаа махыг дээшээ өргөнгөө гадагшаа түлхэнэ.Харин аль болох өвдөгөө нийлүүлж хөлөө салгахгүй гэж хичээж нийлүүлнэ.
Өмнөх байрлалаараа өлмийгөө газарт тавьсан чигтээ өсгийгөө өргөж тавина.(30 удаа)
Хийх арга 2
Нуруугаа цэгцлээд сандал дээр сууж, чадахаараа хөлөө дэлгэнэ.
Тэгэнгээ гараа гуяныгаа гадна талаас барина
Гуяныгаа гаднах махнаас гараасаа бариад хоёр гараа гадагш нь татна
Тэр байрлалыгаа барингаа хоёр өсгийгөө ээлжилж дээш доош болгоно.30удаа