Англи хэлний өгүүлбэр тогтоох энгийн аргууд

2014 оны 5 сарын 01

- Юуны түрүүнд та шинэ дэвтэр бэлдээрэй
- Тэгээд англиар нэгэн өгүүлбэр сонгоод түүнийгээ долоо дахин давтан бич. Дараа нь аль болох чангаар уншаарай.
- Дэвтрээ хаа.
- Нүдээ аниад, дэвтэр дээрээ бичсэн өгүүлбэрийг ой ухаандаа сэргээн сана.
- Өөрт сонсогдохоор долоон удаа давтан хэл.
- Долоо хоногийн туршид энэ өгүүлбэрээ марталгүй яриандаа хэрэглээрэй.

Жижиг карт буюу цаас аваад нэг талд нь ямар нэг үгийг сонгон англиар нөгөө талд нь монголоор бичээрэй. Түүнийгээ цүнхэндээ эсвэл биедээ авч яв. Дуртай үедээ гаргаж харж бай. Эхэндээ цөөн тоотой карт авч яв. Харин дараа нь үг бичсэн картаа улам бүр олшруул.

Мөн түүнчлэн хуудас цаасан дээр тогтоох шаардлагатай англи үгнүүдээ бичээд гэртээ өрөөнийхөө хананд нүдэнд өртөх газар наачих. Түүнийгээ марталгүй байнга харж, үгийг нь улам баяжуулж цээжилж байвал төдий чинээ олон үг таны ой тойнд үлдэнэ.

Англи хэлээр кино үз!

Англи хэл сурах хамгийн шилдэг аргын нэг нь англи хэлээр DVD кино үзэх. Ингэхдээ англи субтитртэй киног сонгоорой. Яагаад гэвэл дуудлага болон утгыг нь зэрэг сонсч ойлгох боломжтой байдаг.

Үгийн нөөцийг хэрхэн баяжуулах вэ

Том биш хэмжээтэй англи-монгол толь бичиг худалдаад авчих. Түүнийгээ байнга биедээ авч яв. Бидний эргэн тойронд хичнээн олон мэдэхгүй англи үгс эрээлжлэн байдгийг та төсөөлөх ч үгүй. Гудамжинд явахдаа, зар сурталчилгаа харахдаа, дэлгүүрт явахад гээд хаа сайгүй л англи үгстэй таарна. Нүдэнд танил хэр нь утгыг нь мэддэгггүй. Тухайлбал, Угаалгын нунтаг Tide , хөгжмийн хамтлаг Prodigy гээд.

Англиар хэрхэн бодож сурах вэ

Сурч буй хэлээрээ бодож сэтгэж эхлэх үед л бид хэлийг ойлгож буй гэсэн үг. Англиар өөрөө өөртөө сонсогдохуйц чангаар ярьж бай. Юу хийж байгаагаа илэрхийлж ярь. Юу харснаа ярь. Гол нь чихэнд сонсогдохоор чанга. Энэ тун ашигтай арга юм шүү.

Үг тогтоохыг үг хайхад ашигла

Энэ тун тустай зөвлөгөө шүү. Үүний тусламжтайгаар маш олон үгийг хялбархан тогтоох боломжтой. Ингээд дурын англи хэлтэй номыг сөхөөд уншиж эхэл. Мэдэхгүй үг мэдээж таарна. Мэдэхгүй үгээ орчуулж, ямар утгатайг мэдсэний дараа ямар үгтэй хоршин хэрэглэгдэж байна, ямар өгүүлбэрт орсныг анхааралтай ажигла. Ийм аргаар та уг үгийг хэзээ, хаана, хэрхэн хэрэглэдгийг мэддэг болох төдийгүй таны ой ухаанд баттай сууж үлдэнэ.

Тухайлбал, Advise – зөвлөгөө гэсэн энгийн үгийг аваад үзье. Энэ үг нь номонд гурван янзаар орсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2392
0 эможи
keyboard_arrow_up