Шинэ байр авах гэж буй хүмүүс үүнийг анхаараарай
Орон сууц анх удаагаа худалдан авах гэж байгаа хvмvvст мэдэхгvй зvйл их олон байдаг. Ихэнхдээ хүмүүс ямар аргаар байр худалдаж авах эсэхээ сайн судлаагүйн улмаас дараа нь харамсах зүйл гарах нь их. Орон сууц бол амьдралдаа худалдаж авах таны томоохон шийдвэрүүдийн нэг юм. Иймээс та дараах зөвлөгөөг уншаад нэг үзээрэй. 1. Байраа худалдаж авахад бэлтгэх
Банкнаас зээл авч байраа худалдаж авахад бусад /зээлийн шимтгэл гэх мэт/ зардал гарах магадлалтай тул түүнд бэлтгэж, хангалттай мөнгө бэлэн байлга.
2. Урьдчилгаа төлбөрөө тооц
Байшингийнхаа үнээс аль болох ахиуг урьдчилгаанд төлөхийг бод. Урьдчилгаа төлбөр их байх тусам орон сууцны зээлийн нөхцөл танд ашигтай байна.
3. Мэдээлэл сайтай бай
Ямар процессоор явагддагийг мэдэхийн тулд саяхан байшин, орон сууц худалдаж авсан хүмүүсээс асууж зөвлөгөө ав. Мэргэжлийн ном, сэтгүүлээс уншиж мэд. Үнэ ханш, ямар компани барьсан, тухайн барилгыг барьсан компанийн туршлага гэх зэргийг сайн судал.
3. Ямар үнэтэй байшин худалдаж авах боломжтойгоо мэдэх
Мэдээллийн түвшин тооцоологч машин таныг ямар үнэтэй орон сууц худалдаж авах боломжтойг таны орлогын мэдээллийг үндэслэн хэлж өгнө. Таны орлого өндөр байх тусам л үнэтэй чанар сайтай байшин авах боломжтой нь ойлгомжтой.
4. Байрныхаа орчин тойрныг сайн судал
Та байрныхаа ойр хавийг судалж таны хүсэл, хэрэгцээнд тохирох эсэхийг шалга. Тэнд амьдардаг хүмүүстэй ярилцаж сэтгэгдлийг нь сонс. Ялангуяа хүүхдийн тоглоомын тайлбай байна уу? Аюулгүй амьдрах орчин нөхцөл хэр байна гэх зэргийг зайлшгүй судлах хэрэгтэй.
5. Орон сууцны зээлийн төрлөө сонго
Манайд үйл ажиллагаа явуулж байгаа ихэнх банк орон сууцны зээл гаргаж байгаа. Үүнээс өөрт хамгийн тохиромжтой зээлийн төрлөө сонгож эдийн засагчаас зөвлөгөө ав.
6. Бусад зардлыг тооц
Байшин, орон сууцны өөрийн үнээс гадна бусад төлбөр шимтгэлүүдийг /материал бүрдүүлэх зардал гэх мэт/ тооцоолж үзэх хэрэгтэй. Шинээр байшин авах үед та олон төрлийн материал бүрдүүлж явах хэрэгтэй болдог бөгөөд чамгүй их хэмжээний мөнгө зарцуулна.
7. Үл хөдлөх хөрөнгийн агентлагийн мэргэжилтнээс лавла
Зарим тохиолдолд тэд хэрэгцээ шаардлагад тохирсон газар хаана байгааг хамгийн сайн мэддэг хүмүүс байдаг. Найз, нөхөд, хамаатан садан, хамт ажилладаг хүмүүсээсээ сайн агентлаг, энэ талын мэргэжилтэнг сураглаарай.
8. Худалдаж авахаар сонирхож буй байраа мэргэжлийн шинжээчээр шалгуул
Хэдийгээр танд байрны бүх зүйл таалагдаж байсан ч нарийн мэргэжилтнүүдийн үгийг сонс. Тэд танаас илүү барилгыг шинжиж чадна. Мөн тухайн байрныхаа цахилгаан холболт, усны суваг зэргийг ч бас мэргэжлийн хүнээр шинжүүлэхэд гэмгүй.