Хеликобактери, түүнийг эмчлэх энгийн аргууд

2015 оны 7 сарын 21

Сүүлийн үед хүмүүс энэ бактерийн талаар их асууж, шинжилгээ өгч, нүүр ам дээр батга гарах, ходоод өвдөх зэрэг шинжийг уг бактертай холбоод байдаг. Зарим талаар зөв боловч жаахан зөв ойлголт өгье. 

Энэ бактерийг Helicobacter pilory гэдэг. Сэнс шиг хэлбэртэй, гурван урт сахалтай, нисдэг тэргийг англиар helicopter гэдэг шүү дээ. Яг нисдэг тэрэг шиг сэнстэй учир тэгж нэрлэсэн. Сэнсээрээ ходоодны ханыг өрөмдөж, гүнд нь амьдарч байдаг. Ходоод маш хүчиллэг орчинтой байдаг тул хэр баргийн бактерийг байлгахгүй. Гэтэл уг бактери нь бүр гүнд нь байдаг тул амьдраад байдаг. Уг бактери нь ходоодны салст шингэн дотор сэлж амьдран ходоодны хүчлийн эсрэг азот агуулсан уреаза фермент ялгаруулан ходоодны салстыг гэмтээж байдаг. Ходоодны салст эхлээд улайж, сүүлдээ шарх үүсдэг.

Намайг Анагаахад сурч байхад ходоодны шархыг хоолтой холбож заадаг байсан. Гэтэл 2003 онд уг бактерийг нэгэн эрдэмтэн нээж, уучлаарай нэрийг нь санахгүй байна, 2010 онд Нобелийн шагналаар шагнуулж байсан. Уг бактери нь ходоодны шархлааг үүсгэдэг гэж нээж байсан. Мөн стресс ходоодны шархлааг үүсгэдэг шүү. Хүн уурлах тоолонд ялгардаг бодисууд ходоодны салстыг гэмтээж шархлааг үүсгэдэг шүү.

Төгс эмчлэнэ гэхэд хэцүү. Лаборатораар тоолж тодорхойлдог. Нэгээс найм хүртэл байвал гайгүй, эмчилгээ хийх албагүй, наймаас дээш бол заавал эмчилгээ хийнэ.

Шинж тэмдэг нь уруул омголтох, батгаших, цээж хорсох, ходоод орчмоор хүчтэй хатгуулах шинжүүд өгдөг. 

Эмчилгээ хялбар. Эхний эм нь Омепразол. Ходоодны хүчил үүсч байгаа процессийг дарангуйлна. Дараагийн эм нь амоксациллин. Хеликобактери нь нян тул антибиотик хэрэглэж байгаа нь тэр. Уг хослолыг 14-28 хоног өдөрт 2 удаа ууна. Хүмүүс шархтай гээд байдаг. Шарх чинь эдгэнэ шүү дээ. 28 хоногт төгс эдгэнэ гэсэн үг.

Би урд зөвлөмжиндөө Оливийн тосны тухай хэлж байсан. Уг тосыг заавал өглөөд нь хэрэглэж байхаа мартав аа. Мөн стрессээс хол байх хэрэгтэй. Хүн л байнга стресстэй байдаг учир ходоод гэдэсний шархлаатай байдаг. Амьтад ямар санаа зовох зүйл байх биш, мөн биед хуримтлагдсан хор шаараа гүйж харайж, хоорондоо ноцолдож шатааж дуусгадаг тул ямар нэг шархлаа хэзээ ч амьтадад байдаггүй.

Бид биед үүссэн стресс бухимдлаа спортоор хичээллэж, гүйж гаргаж байх хэрэгтэй. Биедээ битгий хуримтлуул, манай бүсгүйчүүд сэтгэлээ онгойтол уйлчих гэдэг дээ, уйлсны дараа сэтгэл уужирдаг ч бас учиртай шүү.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23827
0 эможи
keyboard_arrow_up