Хоолыг яаж амттай болгох вэ

2015 оны 7 сарын 21

Нэг. Хүнсний ногоог зөвхөн буцалсан ус эсвэл шөлөнд хийнэ. Энэ тохиолдолд витамин С алдагдахгүй.
Хоёр. Сонгино, лууванг тусд нь шарвал амтлаг шөл болно.
Гурав. Байцаатай, хүрэн манжинтай шөлийг сулхан гал дээр чанадаг. Тэгвэл уурын хамт ногооны анхилуун үнэр гарахгүй байхад тустай.
Дөрөв. Ногоотой шөлөнд амтлагчийг хийнэ. Учир нь ногоонд анхилуун үнэр хангалттай бий.
Тав. Хоол болсны эцэст давсаа хийнэ.
Зургаа. Загас болон махны шөлийг дэврүүлж буцалгах хэрэггүй. Үүнээс болж шөл булингартдаг.
Долоо. Шөл бэлэн болмогц аягалах гэж бүү яар. Шөлний амт чанар, онцлог үнэрийг бий болгохын тулд таван минут хэртэй гал дээр байлга.
Найм. Лаврын навч, гоньд, яншуй, нэг хумс сармис, тал сонгино зэрэг нь шөлийг (ялангуяа ногоотой) гойд амттай болгоход нөлөөлдөг.
Ес. Ясны шөлийг зөөлөн гал дээр буцалгавал амт нь сайхан, шөл нь сайн гарах болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23821
0 эможи
keyboard_arrow_up