Англи хэлний дуудлагыг чинь сайжруулах 7 дуучин

2015 оны 7 сарын 16

Бүх дүрмээ сайн мэддэг, хүний ярьсныг ч ядах юмгүй ойлгодог, тэгсэн мөртлөө дан Америкчуудтай цуг үдэшлэгт оролцох болвол бохир дуудлагаасаа ичээд хэлээ залгичихаж магадгүй бүх бүсгүйчүүдэд зориуллаа. Дуудлага бол сонсоод, сонссоноо давхар ашиглах тусам сайжирдаг зүйл. Доорх 7 дуучин чамд мэддэг хэлээ бүрэн өөрийн болгоход чинь туслах болно.

Энд Америкад өссөн, англи хэлний дүрмийг зөв ашигладаг, үгээ нэг нэгээр нь салгаж тод хэлдэг эмэгтэй дуучдыг сонгосон байгаа. Хэдийгээр хэл сурахыг хүссэн хүмүүс ямар ч англи дууг сонсоод дагаж дуулж болох ч, алдар нэртэй дуучдын дунд Америк, Австрали, Британи, Британи-Америк холимог гээд олон төрлийн аялга байдаг. Дуудлагаа сайжруулахын тулд ганцхан төрлийн аялгыг дагнаж дагавал үр дүнтэй. Ерөнхий боловсролын бас их сургуулийн англи хэлний хөтөлбөрт доорх дуунуудыг багтаачихвал хичээлүүд их сонирхолтой бас өгөөжтэй болно доо.

Дуугаар дамжуулан дуудлагаа сайжруулахдаа дараах зүйлсийг бодолцоорой: 
-Удаавтар хэмнэлтэй, уянгын дуунууд тохиромжтой. Реп, хип хоп дууг багшаа болгохоос татгалз. 
-Зарим дуунд нэг үгийг хэт олон давтсан байдаг. Ийм дууг биш, харин хоёр буюу түүнээс дээш бадагтай, тодорхой утга учир, түүх агуулсан дууг сонговол сурахад амар. 
-Жагсаалтандаа Disney-ээс төрсөн хоёр ч одыг сонгосон минь учиртай. Хүүхдийн дуугаар гараагаа эхлүүлсэн дуучид үгээ илүү тод хэлж сурсан байдаг. Тиймээс өсвөр насныхны дунд хит болж байгаа дуунуудыг сураад авахад гэмгүй.

Эхний ээлжинд доорх дуунуудыг бүгдийг нь амандаа дагаж дуулангаа өөрийнхөө дуудлагыг дуучныхтай харьцуулж аль болох дөхүүлэх гэж оролдоорой. Гар утас, машины Mp-ндээ татаж аваад бүгдийг нь цээжилтлээ давт. Дараа нь эдгээр дуучдын өөр дуунуудыг сонгоод ахин цээжил. Дуудлагаа түр таргүй, өөрийнхөөрөө урсдаг болтол нь дуулах дасгалаа зогсоож болохгүй шүү:

1. Demi Lovato

2. Mariah carey

3. Celine Dion

4. Kelly Clarkson

5. Christina Perri

6. Hilary Duff

7. Mandy Moore

Ахин сануулахад энд зөвхөн Америк дуудлагатай болохыг хүссэн бүсгүйчүүдэд туслах дуучдыг жагсаасан. Хэрвээ чи Британи дуудлага сурах гэж байгаа бол Adele, Lorde, Amy Whinehouse, Lily Allen, Ellie Goulding зэрэг дуучдыг тогтмол сонсоод байгаарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23773
0 эможи
keyboard_arrow_up