2010-2014 онд үйлдвэрлэгдсэн Prius гэнэт зогсох аюултай

2015 оны 7 сарын 16

Автомашин үйлдвэрлэгчдэд программ хангамжийн асуудал ихээр гарах боллоо. Энэ сарын эхээр Ford компани программ хангамжийн улмаас хөдөлгүүр нь зогсох аюултай 432,000 авто машинаа эргүүлэн татсан.
 
Тэгвэл Toyota компани яг үүнтэй адил асуудалтай 625,000 Hybrid машинаа эргүүлэн татахаар болсон тухай мэдэгдлээ. Хөдөлгүүр хэт халсны улмаас Hybrid систем ажиллахаа больж, машин унтрах бөгөөд явдал дунд энэ асуудал үүсвэл шууд зогсох аюултай.
 
Энэ асуудал гарч болзошгүй машинууд нь 2010 оны тавдугаар сараас 2014 оны арван нэгдүгээр сарын хооронд борлуулагдсан машинууд бөгөөд үүнд Prius V minivan/Prius Alpha, Prius+ гэж нэрлэдэг/ болон Auris-ийн зарим загварууд багтаж байна.
 
Энэ үед 340,000 автомашин Японд, 160,000 орчим нь Европт, 120,000 нь Хойд Америкт зарагдсан аж. Ийнхүү Toyota 625.000 автомашинаа эргүүлэн татахаар болсон төдийгүй, энэ онд аюулгүйн дэрний асуудалтай таван сая авто машинаа мөн эргүүлэн татахаар болсон билээ.
 
Гэхдээ Prius болон Auris загварын машинуудад тохиолдож болох эрсдлээс программ хангамжийг нь шинэчлээд сэргийлж болох бөгөөд машин гэнэт зогсох аюул тун ховор гэжээ.

Та хүсвэл http://www.toyota.com/recall хаягаар орж машиныхаа VIN дугаарыг оруулаад, өөрийнхөө автомашиныг эргүүлэн татах хөтөлбөрт хамрагдаж байгаа эсэхийг шалгаарай. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23760
0 эможи
keyboard_arrow_up