Наадмын дугуй хуушуур хийж сурцгаая

2015 оны 7 сарын 09
 

Бидний өвөө, эмээгээс эхлээд аав, ээж, ах, эгч нарын маань амтархан идэх дуртай, одоо ч гэсэн бидний иддэг дугуй хуушууранд дургүй хүн гэж байхгүй биз ээ. 1980-1990 онд наадмын дугуй хуушуур хүн болгоны ариун нандин дурсамжыг хадгаласан, идэх дуртай хит хоол байсан гэхэд хэлсдэхгүй. Энэ хуушуурыг идэхийн тулд та наадам болохыг хүлээх хэрэггүй. Манай жорыг сурснаар хүссэн амтаа мэдрээрэй.

  1. 1

    Хуушуурны гурилыг зуурахдаа 1 цайны аяга хуурай гурилан дээр багахан зэргийн давс хийж сайтар холисоны дараа бүлээн усаар нялцгайвтар зуурна. Үлдсэн хуурай гурилыг зуурах явцдаа бага багаар хийж нялцгай зуурна. Амттай болгоё гэвэл өндгийг тусд нь аяганд хагалаж миксэрдсэний дараа хуурай гуриланд хийж зуурсны дараа бүлээн усаа хийж дээрх аргаар зуураарай.

  2. 2

    Зуурсан гурилыг бүрхэж тавиад 10-15 минут амраана.

  3. 3

    Хуушуурны махыг /хонь, үхэр, ямааны мах гэх мэт/ махны машинаар машиндсаны дараа үрж жижиглэн хэрчсэн сонгино, сармис, /хүсвэл ногоон сонгино, халиар зэрэг бусад амтлагч ногоо байж болно/, хар перц, давс, гоньд зэргээр тохируулан амтлана. Мах маань шүүслэг бол шүүс хийх хэрэггүй. Хэрвээ шүүс хийх шаардлагатай бол 1/2-1 хоолны халбага цэвэр хүйтэн ус хийж махыг гараараа сайтар базаж амтлаарай. Наадмын нимгэн, дугуй хуушуур хийхэд өөх, булчирхайгүй, цул, зөөлөн мах илүү тохиромжтой, сайхан амттай болдгийг санаарай.

  4. 4

    Зуурсан гурилыг савнаас нь гаргаж нухна. Нухахад нялцгайвтар байх ба аль болох хуурай гурил хэрэглэхгүй байхыг хичээгээрэй. Гамбанз болон гурил нухах гадаргууг бага зэрэг тослож болно.

  5. 5

    Ингээд нухсан гурилыг хуушуур хийх хэмжээгээр жижиглэн таслана. Ойролцоогоор 50-60гр болно. Гурилыг бага зэрэг хавтгайлан илдсэний дараа 35-40гр амталсан махыг хийж бууз мэт амсрыг битүүлж махыг гуриланд орооно.

  6. 6

    Дараа нь хуушуур элдэх гадаргууг ургамлын тосоор жигд тослоно.

  7. 7

    Ингээд гуриланд ороож базсан махыг тослосон гамбанз, гадаргуу дээр тавьж жигд зөөлөн элдэнэ. Гурил нялцгай тул задарч, цоорох ёсгүй ба зузаан хэсгийг харгалзан жигд дугуй илдээрэй. Ингээд хуушаар маань шарахад бэлэн боллоо.

  8. 8

    Гал дээр хуушуур шарах хэмжээний тосыг 150-180С хэмд сайтар халаана.

  9. 9

    Халаасан тосонд хуушуурыг хийхэд тэр дороо шаржигнан дуугарч шарагдана.

  10. 10

    Эргүүлж тойруулж 3-4 минут шарахад л хуушуур маань бэлэн болно.

  11. 11

    Ингээд л наадмын амтат дугуй хуушуур бэлэн боллоо.

  12. 12

    Хүүхэд байхдаа наамдаар аав, ээжийг дагаж наадамлахдаа сонинд ороосон яг л ийм дугуй хуушуур худалдан авч амтархан иддэггүй байсан гэж үү? Хүн бүрийн сайхан дурсамжны нэг яах аргагүй энэ.

  13. 13

    Арааны шүлс асгарахгүй гэж үү. Амтархан зооглоорой. 

     

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23712
0 эможи
keyboard_arrow_up