Жин хассаны дараа арьсыг хэрхэн чангалах вэ

2015 оны 7 сарын 08

Биднийг хөдлөх бүрд арьс сунаж, агшиж, мөн жин нэмэхэд их хэмжээгээр сунадаг. Харин жин хасах үед арьс буцаж агшдаг. Арьс бол жирийн нэг бидний биеийг бүрхэгч резин биш энэ бол амьд эрхтэн юм. Яг л бусад бүх эрхтний адил арьс эсээс бүтдэг. 
Арьсны давхарга бүр өөр өөр төрлийн эсээс бүтэх бөгөөд арьсны хамгийн гадна давхрага (эпидермс) байнга солигдож, шинэ эсүүдээр хуучин үхэжсэн эсээ сольж байдаг байна. Харин доторх арьсны эс (дермис) нь илүү тогтмол байдаг. Эдгээр доторх арьсны эсүүд нь уян хатан холбогч эдүүд, цусны судаснууд зэргээс бүтдэг. Арьчилгаанаас хамаарч агшиж, сунах чадвар нь шалтгаалдаг байна. 

Жин хасахад арьсанд ямар өөрчлөлт гардаг вэ 
Жин хасахад тэр тусмаа хурдан хугацаанд жин хасахад арьсыг дүүргэж байсан өөх нь алга болоход агшиж амжилгүй суларч унждаг. Жин хасах үед арьсны агшилтад хүний нас, хоол тэжээлийн чанар, эрүүл амьдралын хэв маяг, арьсны арчилгаа зэрэг их чухал нөлөөтэй юм. 

Жин хассаны дараа арьсыг хэрхэн чангалах вэ 
Таныг жин хасахын хирээр арьс тань суларч, унжиж эхлэнэ. Юуны өмнө бүү сандар. Учир нь арьс гэдэг нь амьд эрхтэн учраас таны шинэ туранхай биед зохицон аажимдаа агшиж болно. Их хэмжээний жин хаясны дараа арьс 1-2 жилийн дотор агшдаг гэдгийг анхаарна уу. Харин энэ хооронд та дараах аргуудаар арьсаа илүү хурдан агшааж болно. 

Хэт хурдан турах хэрэггүй 
Нэмж хэлэхэд жин хасахад нас, хоол ундны шим тэжээллэг муу байх, шингэний дутагдалд орох, их хэмжээгээр арьсаа наранд шарах, тамхи татах зэрэг нь муугаар нөлөөлж арьс буцаж агших чадварыг бууруулна. 
Өлсгөлөн байж, их олон цагаар дасгал хийж турсанаар, та өөх шатаахынхаа хажуугаар, өөртөө байгаа булчинг алдаж байдаг. Тиймээс гэдэсний арын арьсыг татаж байдаг булчин алга болж арьс их хэмжээгээр суларч унждаг байна. Тэгвэл хурдан турахгүйгээр жин яаж хасах вэ: 7 хоногт 500 гр – 1 кг жинг хасах нь эрүүл гэж тооцогддог бөгөөд хүндийн өргөлтийн дасгалуудыг оруулж өгөх нь зүйтэй. Ингэснээр та жин хасахын зэрэгцээ булчингаа алдахгүй байж чадна. 

Шингэний дутагдалд орохоос сэргийл 
Өдөрт уух ёстой шингэнээ ууж байгаа эсэхдээ анхаарах. Арьсаны уян хатан байдалд ус маш чухал үүрэгтэй. Тиймээс хоол унднаас болон уух зүйлээсээ өдөрт дор хаяж 2 литр шингэн авч байх ёстой. 

Зөв хооллох 
Арьсыг маш уян хатан, толигор байлгадаг хоёр зүйл бол коллаген, эластин хоёр юм. Уургаар баялаг хоолнууд болох бяслаг, сүү, дүпү, үр, самар, загас зэрэгт коллаген, эластиныг үүсгэгч агууламжууд байдаг. Мөн эрүүл бие хэрэгтэй тос хэрэглэх нь арьсанд чухал.  Хангалттай уураг авахын тулд: Илүү хурдан шингээж авах үүднээс эдгээр уурагт хүнснээс 100-200 илчлэг орчмыг дасгал хийсний дараах хоол болгож хэрэглэх хэрэгтэй. 

Арьсаа байнга арчлах 
Арьсаа байнга арчилж, тордож байх. Өдөр бүр арьсандаа массаж хийж байснаар үхсэн эсүүд унаж, арьсаны цусны эргэлт сайжрана. Далай давс, минералуудтай халуун ваннд орсоноор арьсаны өнгө сайжирна. Витамин А, С, E, Алое Вера, буурцагны уураг гэх мэт агуулсан арьс чангалагч тосуудыг хэрэглэснээр арьсанд чийг өгч коллаген, эластин үүсэхэд нөлөөлнө. 
Хатуу сулфат агуулсан саван, шампунь, аяга таваг угаагч зэргийг хэрэглэхгүй байх, мөн турж байх явцас наранд арьсаа ил гаргахгүй байх нь зүйтэй. Мөн хлоржуулсан халуун усанд орох тийм сайн биш. 

Арьс засах мэс заслыг хэзээ хийлгэх вэ 
Арьс хэт их сунасны эцэст сүүлдээ эргэж агших чадвараа алддаг байна. Хэрвээ та 9 сар жирэмсэн байсан бол таны арьс эргэж агшиж чадна. Гэвч хэрвээ 50 болон түүнээс илүү илүүдэл жинг олон жилийн турш тээж явсан бол таны арьс сайн агшихгүй бөгөөд энэ тохиолдол гоо сайхны мэс засал тус болж чадна. Гэвч энэ хагалгааг арьсны үрэвсэлүүд үүсэх, их хэмжээний сул арьс үлдэх гэх мэт нөхцөлд л хийдэг байна. Энэхүү хагалгааны дараа дахин жин нэмэх эрсдэл өндөр байдаг бөгөөд мэс засал хийж арьсаа янзлуулсан ч гэсэн урт сорвитой үлддэг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23673
0 эможи
keyboard_arrow_up