Шүдээ хавирах зуршлыг хэрхэн болиулах вэ?

2015 оны 7 сарын 07

Эмч нарын дүгнэж байгаагаар шүд хавирах хамгийн гол шалтгаан нь ядаргаа гэжээ. 10 эрэгтэй тутмын хоёр нь шүдээ хавирдаг байхад, 10 бүсгүй тутмын зургаа нь шүдээ хавирах зуршилтай байдаг юм байна. Тэгвэл энэ зуршлаасаа салахын тулд бид юу хийж чадах вэ?

- Орой унтахдаа уруулаа жимийсэн ч шүдээ салгаж унтахыг хичээгээрэй. Өдөрт юм ярихгүй үедээ ч энэ үйлдлийг давтаж хийгээрэй. Эрүүгээ суллаад гүнзгий амьсгаа ав. Хамгийн чухал нь дээд доод шүдээ нийлүүлж болохгүй.

- Унтахын өмнө бүлээн устай ваннд жаахан хэвтээрэй. Бүлээн ус эрүүний булчинг тайвшруулж өгнө.

- Унтахын өмнө ойрхон бага зэрэг алхах, хөнгөн дасгалууд хийж болно. Шүд хавирах зуршлыг бий болгож байгаа стрессийг арилгахад тустай.

- Хэрвээ өдрийн цагаар ч шүдээ зуудаг бол өөртөө байнга сануул. Нэг л мэдэхэд шүдээ тас зуучихсан сууж байвал суллаад тайвшир. Юм идэхээс бусад үед шүдээ хооронд нь бүү “уулзуул”

- Хамгийн гол шалтгаан болох стрессээ тайлаарай. Өөрийнхөө дуртай зүйл, хоббинд цаг гаргаж болно. Ном унших, халуун цай уух, намуухан хөгжим сонсох гэх мэт.

- Унтахын өмнө халуун бүлээн усанд норгосон алчуураар эрүүнээс чихний ар хүртэл жин тавиарай. Энэ нь эрүүний булчинг суллаж өгнө.

- Бүх биеийн массаж хийлгээрэй. Мэдээж эрүүндээ ч гэсэн сайн массаж хийлгэх нь тустай.

- Хатуу мах, хатуу талх, ааруул, ээзгий, бохь болон бусад зажлуур ихтэй хоол хүнс аль болох бага хэрэглээрэй.

- Хүнсний бүтээгдэхүүнүүдээс кола, кофе, архи, шоколад зэргийг ч мөн адил аль болох хэрэглэхгүй бол сайн

- Үзэг, бал, соруул зэрэг зүйлсийг амандаа зууж зажлах зуршлаа хаяарай.

Хэрвээ эдгээр аргууд нөлөөлөхгүй бол эмчид хандахыг зөвлөе. Байнга шүдээ хавирах нь эрүүнд гажиг үүсгэх, шүд гэмтээх аюултай байдаг тул тоолгүй өнгөрч болохгүй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23618
0 эможи
keyboard_arrow_up