Усанд живэхээс хэрхэн сэргийлэх вэ

2015 оны 7 сарын 06

Аагим халуун өдөр гол, ус бараадах нь сэрүүцэх хамгийн таатай аргуудын нэг. Гэвч манайхан шалбааг төдийг хараад л үсрээд орчихдог. Жаахан халамцуу байвал бүр зоригтой орно гээч. Тэгээд сэлэх гэж ёстой элгийг авна даа. Ерөөсөө л уснаас их айдаг, өвдөг давангуут живнэ гэх ойлголттой. Уг нь Хөвсгөл, Увс, Хяргас нуураас бусад гол ус юу юугүй живчихээр тийм айхтар байдаг билүү. Туулд живлээ гэхэд ганц минут тэсээд хөвөхөд уг нь эрэг рүү амархан гарчихна даа. Эсвэл сандралгүйгээр доошоо сууж байгаад хөлөөрөө эрчтэй жийхэд ямар ч байсан нэг удаадаа гүнзгий амьсгаа аваад орчноо анзаарч болно. Хамгийн гол нь ямар нэгэн байдлаар усанд хөл алдлаа гэхэд тайван байх ёстой юм. Ингээд живж үхдэг юм байж хэмээн бодоод ам, хамраараа ус залгихын оронд сандрахгүй байх хэрэгтэй. Сэлж чадахгүй гар, хөлөө сарвалзуулахын оронд аль болох тайван байж биеэ сул тавиад усны мандал дээгүүр хөвж болно. Ингэж биеэ сул тавьж хөвснөөр ядаж л ус залгихгүй. Бас орчноо харах боломжтой. Хөвж чадаж байгаа бол гар, хөлөө аажмаар хөдөлгөн өөрийгөө залж болно. Эрэг рүү дөхөхийн зэрэгцээ бургаснаас зүүгдэн тогтох болно. Харин согтуу хүмүүс усанд осолдож живдэг нь шөрмөс татсантай холбоотой байдаг. Согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үед хүйтэн усанд орохоор булчин, шөрмөс зангирч татдаг. Тиймээс халамцуу үедээ голын эргээс холхон байхыг сануулъя. Яаж ч сайн сэлдэг байлаа гээд ус руу орно гэж саналтгүй гэж эмч нар анхааруулдаг юм байна лээ. Тэгээд ер нь усанд живэхгүй байх хамгийн гол зүйл нь сэлж сурах шүү дээ. Хотын аль ч дүүрэгт усанд сэлэлтийн сургалт явуулж байгаа усан сангууд бий. Тэнд очоод ганцхан сар хичээллэхэд ямар ч байсан живж үхэхгүй л болов уу.

Усанд живэгсдэд үзүүлэх тусламж

Усанд унах живэх гэдэг үйлдэлийн хувьд ялгаатай боловч аюулын тухайд ижил ойлголт юм. Усанд живэхэд амьсгалын ба хоол боловсруулах эрхтэний замаар ус орж амьсгалын дутагдалд орж амь насаа алдахад хүргэнэ. Харин зүрхний ажиллагаа хожуу алдагдана. Урсгал ус тогтмол ус ялгаатай.

Үзүүлэх анхны тусламж нь усанд унасан хүнээ даруй гаргаж амьсгал хоол боловсруулах эрхтний замаар орсон ус болон гадны биетийг түргэн гаргах арга хэмжээ авна. Норсон хувцасыг тайлж амьсгалахад чөлөөтэй болгоно. Амь хамарт орсон элс замаг, шороог авч цэвэрлэнэ. Усанд унасан хүний нүүрийг уруу тийш харуулж аюулхай дор нь ивээс хийж цээжин талыг дор байрлалд оруулах бөгөөд тэгэхдээ толгойг нь хажуу тийш нь харуулсан байвал зохино. Усыг хэд хэдэн аргаар гаргана.

Ганц хүн тусламж үзүүлж буй бол өөрөө өндөр юман дээр сууж өвдөгөө ачаад осолдогчийн аюулхай орчим дээд хөлийн өвдөгийг тааруулж толгойг доош унжуулан зүүн гарын 3 хурууг ам руу нь хийж, амыг ангайлан хэлийг татаж баруун гарын алгаар дороос нь дээш, нуруунаас толгой руу илнэ.

Хэрэв 2 оос дээш хүн тусламж үзүүлж буй бол нэг хүнээ тохой өвдөгөөр нь түрүүлгэ нь харуулан хагас хэвтүүлж усанд унасан хүний аюулхай орчимд ивүүр болгож дараа нь дээрхийн адил усыг гаргана. Усанд унасан хүнийг дээш нь харуулж хэвтүүлээд амьсгал хоол боловсруулах эрхтэнээр орсон гадны биетийг гаргаж авна гэвэл болохгүй. Усыг бүрэн гаргасаны дараа зохиомол амьсгал хийнэ. Өөрийн амьсгал ортол 2-3 цагийн турш хийх шаардлагатай. Тусламж үзүүлж байгаа хүн хэдэн зүйлд анхаарлаа чиглүүлнэ. Усанд живсэн хүний царай хөхөрч цайж улайж байна уу, амьсгал олон цөөн саадгүй болж байна уу, судасны лугшилт зүрхний цохилт ямар болж байна, бөөлжиж байна уу үгүй юу гэдгийг ажиглана. Зүрхний ажиллгаа зогссон байвал зүрхэнд массаж хийнэ. Усанд живсэн хүнийг тээвэрлэхдээ зохиомол амьсгал зүрхэнд массаж хийсээр авч явна. Ойр зуур тээвэрлэх хэрэг гарвал түрүүлэг харуулан аюулхай дор өндөр ивээс хийж толгойг хажуу тийш болгож дамнуургаар авч явна. Ганц хүн үүрч зөөвөрлөх хамгийн ашигтай бөгөөд нэг ёсны тусламжаа үзүүлээд тээвэрлэж яваа юмаа. Учир нь зөөж яваа хүний аль нэг мөр, живсэн хүний аюулхай дор таарч толгой унжиж, биеийн жингээр дарсанаас амьсгал, хоол боловсруулах замаар орсон гадны биет, ус энэ хугацаанд гарсаар байх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23574
0 эможи
keyboard_arrow_up