Хэрэв та наршсан бол яах вэ

2015 оны 7 сарын 04

Ерөнхийдөө долдугаар сарын сүүл наймдугаар сарын эхээр нартай халуун өдрүүд үргэлжлэх талаар цаг уурчид хэлж байна. Иймд гадаа удаан хугацаагаар байх тохиолдолд наршихгүй байх, хэрэв наршсан тохиолдолд ямар тусламж үзүүлэх талаар бяцхан зөвлөгөө өгье.

Халуун нар төөнөж байгаа орчинд удаан хугацаагаар ажиллаж, аялж байгаа хүмүүс биед хуримтлагдсан халууны хэмжээг гадагшлуулахгүй бол биеийн халууны зохицуулалт алдагддаг байна.

Халууны хэмжээ өндөр хэмжээнд хүрээгүй ч нас ахисан, бие тааруухан, ядаргаа ихэссэн, их таргалсан, архи уусан, өлсч цангасан, ус давс дутагдсан, халуунтай, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг нь наршихад нөлөөлөх гол шалтгаан аж.

Тиймээс даралт ихтэй хүн гэрээс аль болох гарахгүй, наранд явахгүй байх хэрэгтэй. Ер нь хүйтэн жин толгой дээрээ тавьж, шингэн зүйл сайн ууж байх нь тустай.

Нарших шинж:
-Бие сулрах
-Толгой эргэх
-Дотор эвгүй болох
-Хөлс гарах нь багасах
-Анхаарал төвлөрөхгүй болох.
-Биеийн халуун бага зэрэг нэмэгдэх Хөнгөн наршсан үед халуун 38.5 хэм хүрч нүүр чинэрэн улайж цээж багтран амьсгалахад хүндрэлтэй болно.

Үүний зэрэгцээ царайны өнгө цонхийж, бөөлжис цутган их хэмжээний хөлс гарч, нүүрний арьс хүйтэрч, судасны лугшилт түргэсдэг.

Хэрэв наршсан байдал хүндэрвэл манарч унах, шөрмөс татах, биеийн халуун 40 хэмээс давах зэрэг шинж тэмдэг илэрдэг тул яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй.

Үүний тулд:
Эхлээд халуун орчноос холдуулж, зулай хэсэгт бүлээн усаар шавшин, сэрүүхэн газар хэвтүүлж, мөн хүйтэвтэр давстай ус уулгана.

Манарч унасан хүний суга болон хөлний дотор хэсэгт хүйтэн жин тавих юм уу спиртээр биеийг нь арчихын зэрэгцээ салхин сэнсээр үлээлгэж болно.

Өвчтөн сэрсэний дараа, буцалсан хүйтэн ус уулгаж, үүний зэрэгцээ наршихаас сэргийлэх эм бэлдмэлүүд өгч болно.
Хүнд наршсан үед дээрх аргуудыг хэрэглэх болон даруйхан эмнэлгийн тусламжийг үзүүлэх нь чухал юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23543
0 эможи
keyboard_arrow_up