Шинэ хувцас авсан бол заавал угааж өмсөөрэй

2015 оны 6 сарын 29

Шинэ хувцас аваад угаалгүй өмссөнөөс зарим төрлийн харшлын өвчин үүсч болохыг арьс өнгөний эмч нар анхааруулж байна. Угаагаад цэвэр усаар маш сайн зайлах хэрэгтэй гэнэ.

 

Шинэ хувцсыг үрчийлгэхгүйн тулд үйлдвэрээс тусгай химийн бодисоор шүршдэг нь харшил өдөөх анхны шалтгаан болдог. Энэ бодисын талаар хэрэглэгчдэд анхааруулахыг ямар ч хуулинд заагаагүй учир буруутан байхгүй гэсэн үг. Ялангуяа Хятадад үйлдвэрлэсэн хувцас аллергений байж болох нормыг 900 дахин хэтрүүлсэн байдаг гэнэ.

Түүнчлэн формальдегид давирхайн улмаас харшил өгсөн хүмүүс эмнэлэгт олноор ханддаг аж. Энэ нь агуулахад буй хувцсыг үрчийх, мөн хөгц үүсэхээс хамгаалж цацдаг өнгөгүй хий юм байна. Зөвхөн арьс цочроогоод зогсохгүй хавдар үүсгэх аюултай бодист тооцогддог.

Төрөл бүрийн будагч бодисууд мөн хор хөнөөл ихтэй. Анилин будгаар будсан нийлэг даавуу нь мэдрэмтгий арьсанд хүчтэй цочрол өгөх тохиолдол байдаг. Иймээс л харшилд өртөмхий хүмүүс шинэ хувцсыг нэг бус удаа угааж байж өмсөхийг анхааруулаад байгаа юм. Ялангуяа хүзүү, бэлхүүс, гуя, суга зэрэг хөлрөмтгий бөгөөд эмзэг арьстай газарт үрэлт өгөх хэсгийг маш сайн угаах хэрэгтэй.

Мөн дэлгүүрт танаас өмнө уг хувцсыг өмсөж үзсэн хүмүүсийн шимэгч бодис, зарим халдвар хувцсан дээр үлддэг нь өвчин үүсэх бас нэг шалтгаан болдгийг анхааралдаа аваарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23375
0 эможи
keyboard_arrow_up