Нарнаас хамгаалах тосыг хэрхэн сонгох вэ

2017 оны 6 сарын 17

НАРНААС ХАМГААЛАХ ТОСЫГ ХЭРХЭН СОНГОХ ВЭ?

Өөрийн арьсны төрөлд тохирсон тос хэрэглэх хэрэгтэй. Хэрэв та хуурай арьстай бол нарнаас хамгаалах лосьон хэрэглээрэй. Харин таны арьс тослог эсвэл батга гардаг бол спиртэнд суурилсан тосыг санал болгож байна. Хэрэв та мэдрэмтгий арьстай бол спиртэнд суурилсан тос, найрлагад нь химийн бодис их орсон тос хэрэглэж болохгүй гэдгийг санаарай.

Түүнчлэн та нарны тосоо сонгохдоо өдөрт хэдэн цаг наранд байдаг гэдгээ эхлээд тооцоолох хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.

Хэрэв та цэвэр агаарт их хугацаагаар амардаг, ажилладаг бол усны хамгаалалттай нарны тосыг хэрэглэх шаардлагатай. "Water resistant" and "very water resistant" гэсэн шошго бүхий нарнаас хамгаалах тосыг зөвхөн гол горхи, нуур цөөрөм орчимд буй хүмүүс биш нартай өдрүүдэд спортоор хичээллэж буй хүмүүс ч хэрэглэх хэрэгтэй. Уг тосны үйлчлэх ердийн хугацаа нь 40 болон 90 минут гэсэн хоёр янз байдаг.

Харин оффисийн ажилтай, дотор ихэнх цагаа өнгөрүүлдэг, хөлрөлт багатай, өдөрт нүүрээ хэд хэдэн удаа угаах шаардлагагүй хүмүүсийн хувьд SPF15 буюу түүнээс дээш хамгаалалттай нарны тосыг хэрэглэхийг зөвлөж байна.

Иймэрхүү ихэнх тосны найрлагад avobenzone (Парсол МСХ), cinoxate, ecamsule, menthyl anthranilate, octyl methoxycinnamate, octyl salicylate, oxybenzone, sulisobenzone зэрэг нэгдэлүүд орсон байж болно.

Түүнчлэн зарим тосны найрлагад глицерин, зуун наст орсон байдаг нь таны арьсыг илүү толигор болгоход тустай аж.

НАРНААС ХАМГААЛАХ ТОСЫГ ХЭР ИХ ХЭРЭГЛЭХ ВЭ?

Та нарны хорт туяанаас нүүрээ, биеэ хамгаалсан гэдэгтээ итгэлтэй байхын тулд биеийн бүх хэсэгт 30 орчим грамм тос түрхэх шаардлагатай. Судалгаагаар хүмүүс нарнаас хамгаалах тосныхоо шаардлагатай хэмжээний дөрөвний нэгийг л хэрэглэсний улмаас хангалттай хамгаалалтаа авч чаддаггүй байна.

Харин та голын эрэгт өдөржин байхаар төлөвлөж байгаа бол тухайн өдөр нарны тосныхоо талыг эсвэл 250 гр нарны тос байвал дөрөвний нэгийг түрхэх шаардлагатай аж.

НАРНААС ХАМГААЛАХ ТОС ТҮРХЭХЭД ЮУГ АНХААРАХ ВЭ?

·         Гэрээсээ гарахаасаа 30 минутын өмнө нойтон биш хуурай арьсан дээрээ нарны тосоо түрхэх хэрэгтэй.

·         Наранд байх хугацаандаа 2 цаг тутамд тосоо давтан түрхэх шаардлагатай.

·         Усанд сэлэх, их хэмжээгээр хөлөрсөн тохиолдолд нарны тосоо 40 минут тутамд давтан түрхэх. Хэрэв таны тос усны хамгаалалттай бол 90 минут тутамд.

·         Нарны хэт ягаан туяа нь цонх, шил, үүлийг хүртэл нэвтэлдэг учраас, гэртэй ч, үүлэрхэг бүрхэг үед ч нарны тосоо хэрэглээрэй.

·         Нарнаас хамгаалах бүтээгдэхүүнийг нэгээс илүү улирал хадгалж болохгүй гэдгийг санаарай. Иймээс энэ зун авсан тосоо зундаа хэрэглэж дуусгахыг зөвлөж байна.

·         Нарны туяанд өртөх арьсны бүх л хэсгүүдэд тос түрхэж заншаарай. Нүүр, чих, гар, уруул гэх мэт. Харин үсээ хамгаалж нарны малгай өмсөөрэй. Учир нь үс ч бас нарны туяанд гандаж хөгширдөг.

·         Нарны илч хурц байдаг 10.00 – 16.00 цагуудад аль болох сүүдэр газар байх.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23372
0 эможи
keyboard_arrow_up