Ажиллах хүчээ яаж эрч хүчтэй болгох вэ
Танай ажилчид бол эрч хүчний гайхалтай нөөц. Хэрэв та түүнийг хэрхэн гаргаж ирэхээ мэдэхгүй байгаа бол тэдний эрч хүчийг гаргаж ирэх дараах хэдэн аргуудыг уншаарай.
Та бизнес эрхлэгчийн хувьд шаргуу, маш шаргуу ажилладаг. Гэхдээ та ганцаараа ажиллаад байж болохгүй шүү дээ. Урт хугацаанд амжилттай ажиллахын тулд танай ажилчдын идэвхитэй бөгөөд байнгын оролцоо таньд хэрэгтэй. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл ажилчин бүрийн эрч хүчийг олж нээх хэрэгтэй гэсэн үг.
Тэднээр ажлыг нь зөв хийлгэ
Шилдэг байгууллагууд амжилтаа ажилчидтайгаа хуваалцдаг. Менежмент нь бүтээлч үйл явц, стратеги болон ажилчдын санал бодлыг дэмждэг бөгөөд тэдгээр нь байгууллагад хэрхэн ашиг тусаа өгснийг эргээд мэдээлдэг. Ажилчид тань ажлаа зөв хийж байгаа үед нь тэдэнд энэ тухай мэдэгд. Ажилчдынхаа хүчин чармайлтыг хэр их үнэлж байгааг харуулж, шилдэг бөгөөд тогтвортой гүйцэтгэлийг дэмж.
Өндөр шаардлага тавь
Харилцаа, бүтээлч байдал, мэргэжлийн ур чадвар зэрэгт өндөр стандартуудыг байгууллагадаа тогтоо. Хэрэв тэдгээр тавьсан стандартууд тань хэрэгжихгүй байгаа бол ажилчидтайгаа ойр ажиллаж, тэдгээрийг хэрэгжүүлэх аргуудыг ол. Стандартаа бууруулах хэрэггүй. Үүний оронд ажилчидтайгаа түншилж, багаар ажиллаж асуудлыг шийдвэрлэ. Саад болж байгаа асуудлуудыг тодорхойлох, боломжит шийдлүүдэд анхаарал хандуулах, хүлээлтэнд хүрэх, түүнээс давах өөрийн болон тэдний хувь оролцоог тодорхойл.
Харилц, харилц, харилц
Мэргэжлийн, тодорхой бөгөөд байнгын харилцаатай бай. Ажилчид удирдлага нь тэдний гүйцэтгэлийг шударгаар үнэлэхийг хүсдэг. Ажил аажмаар хийгдэж байх явцад ямар зүйл нь болж байна гэдгийг тодорхойлж, байгууллагадаа амжилтынхаа тухай мэдээл. Асуудал тулгарах үед таны үзэл бодлыг бүтээлчээр хэлэлцэх боломжит үр нөлөөг бодолцож үзээрэй. Харилцааг хүмүүсийг идэвхижүүлэх, урамшуулах, түүнчлэн асуудлыг чиглүүлэх, шийдвэрлэх хэрэгсэл болгон ашигла.
Ажилчиддаа итгэ
Шилдэг менежерүүд байгууллагын амжилт нь тэдний ажилчдын амжилттай шууд холбогддог гэдгийг ойлгодог бөгөөд итгэлцлийн гүүрийг бий болгохын төлөө ажилладаг. Нээлттэй бөгөөд хоёр талт харилцаа бүхий аюулгүй, эерэг ажлын орчинг бүтээж, итгэлцлийг бий болго.
Ажилчидддаа итгэж, тэднийг заримдаа ажлаа хийхэд саатал гарвал тэдэнд тусал.
Ажилчдаа өсч хөгжихөд нь тусал
Ажилчдаа бүтэлгүйтэхэд нь биш амжилтанд хүрэхэд нь тусал. Тэднийг өндөр стандартад хүрэхүйц болон түүнээс давах хэмжээнд хүрэхэд нь туслах сургалт болон арга хэмжээнд хамруул. Тэднийг өөрсдийн давуу тал болон идэвхижүүлэлтийг тодорхойлоход нь дэмж. Танай байгууллага тэдний хүчин чармайлтаар хэрхэн үр ашигтай ажиллаж байгааг тэдэнд харуулж, тэдэнд ч бас эргээд ашиг тусаа өгөх хэрэгтэй. Танай ажилчдыг чиглүүлдэг зүйлсийг тодорхойлж, нэгтгэн тэдний өдөр тутмын ажил үүрэгт багтаа.
Бүтээлч орчныг бий болгож, хадгал
Эерэг, эрч хүчтэй бөгөөд тааламжтай ажлын орчинг бүрдүүлж, тогтвортой хадгал. Бүтээлч, идэвхитэй хүмүүс шилдэг байгууллагыг бүтээж чадна. Ажилчдаа хийж байгаа ажилдаа хүч чадлаа зориулж байгаа эсэхийг бататга. Гэхдээ хэт их ажлаар дарах хэрэггүй. Ажил үүргүүдийг төлөөлүүлж, хүмүүсийг боломжтой үед нь цогц бөгөөд хариуцлагатай ажлын байруудад ажиллахыг нь дэмж. Тэгвэл ажилчид байнга “хөдөлгөөнд” орж, байгууллагын амжилтанд хувь нэмрээ оруулах болно.
Хамтын ажиллагааг бий болго
Танай ажилчид өөрсдийгөө ямар нэг онцгой зүйлийн нэг хэсэг гэж мэдэрдэг эсэх, тэдний хүчин чармайлт шударгаар үнэлэгдэж байгаа эсэхийг шалгаарай. Тэд байгууллагын амжилттай шууд холбоотой учраас тэдэнтэй түншилж ажилла. Ажилчид танай компаний амжилтын түүхийн нэг хэсэг болохыг хүсдэг учраас, тэд танай компани дээр ирж ажилладаг учраас найрсаг харилцааны мэдрэмжийг бий болгож, хөгжүүлэх хэрэгтэй.
Ажилчдынхаа эрч хүчийг олж нээснээр та өндөр эрч хүчтэй ажиллах хүчнийг бий болгож чадна. Та нэгэнт энэ эрч хүчийг гаргаж ирж чадсан бол танай бизнес үсрэнгүй хөгжин, цэцэглэх нь дамжиггүй.