Гэр аргаар донат (пончик) хийх арга

2015 оны 6 сарын 28

Орц:

400гр шигшсэн гурил,

250мл сүү,1/2 цайны халбага давс,

1 уут исгэгч,

1 өндөг,

50гр маргарин эсвэл масло,

50гр элсэн чихэр,

1ш жүржийн хальс,

ургамлын тос.

Дээр нь түрхэх чимэглэхэд:

150гр сахарны пудр,

3-4 халбага сүү,

2 халбага ванилын хүчил.
Хийх арга: Жүржийн хальсаа цагаан хэсгийг нь оруулалгүй арилгаад сүүндээ хийж халааж сүүгээ амт оруулаад дараа нь шүүж авна. Масло сүүндээ хийж хайлуулж болно. Сүүний температур их чухал исгэгчинд нөлөөлдөг учир халуун бүлээн байх хэрэгтэй. Бусад орцоо холиод гурилаа зууран хэсэг амраагаад ойролцоогоор 1см зузаантай элдээд дугуй зүсэгч эсвэл аяга,таглаа зэгийг ашиглан дундаа нүхтэй дугуй хэлбэртэйгээр зүсэж дахиж сайн хөөтөл нь байлгана. Хөөхгүй удах болон хүйтэн нөхцөлд байвал шарах шүүгээнд 50С градуст хэсэг байлгаж хөөлгөөд шарж эхэлнэ. Шаргалж болгож шараад тосыг нь шүүж хөргөөд дээгүүр нь сахарны пудр,сүү,ванилын хүчилээ хольж түрхээд хэсэг байлгаж хатаана.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23327
0 эможи
keyboard_arrow_up