Ердөө л молоко, өндөгний цагаан ашиглан амтат зайрмаг хийгээрэй

2015 оны 6 сарын 26

Гэр бүлээрээ идсэн амтат хоолны дараа тансаг амттан идэх сайхан шүү дээ. Тэгвэл энэхүү амттанг та бас өөрийн гараар хийж болно. Ингээд орц, найрлага нь гарын доорх бүтээгдэхүүнээр хэрхэн амттай мөхөөлдөс хийх хялбархан жорыг хүргэж байна.

4 ширхэг өндөгний цагааныг ялгаж аваад автомат миксэрээр хөөсөрч эхэлтэл нь холино. Хэрвээ танд микэр байхгүй бол гар миксэрээр хөөсөртөл нь холино.

Ингээс хөөсөрсний дараа 3-4 дусал нимбэгний шүүс /хүчил/ хийж үргэлжлүүлэн миксэрдэнэ

Үргэлжлүүлэн миксэрдсээр байх бөгөөд өндөгний цагаан хөвөн мэт хөвсийтөл сайтар миксэрдэнэ. Гэм нь гараар миксэрдэж байгаа бол таны гар жаахан цуцах байх шүү.

Ингээд бэлэн болсны дараа 170-180гр молоко хийж өндөгний цагаанд уустал 15-20 секунд удаан миксэрдэнэ.

Хөлдөөгчинд хийж хонуулах эсвэл 2-3 цагийн дараа хөлдөөгчнөөс гаргахад зуурмаг маань зайрмагтан царцаж идэхэд бэлэн болно. Ингээд таны өөрийн гараар хийсэн анхны амтат мөхөөлдөс бэлэн боллоо. Мөхөөлдсийг элдэв хэлбэр дүрсэд оруулахын тулд нэг удаагийн аяга, савыг хэрэглэн хүссэн хэлбэртээ оруулна уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
23319
1 эможи
keyboard_arrow_up