Бие хөшөөд, нозоо­роод байвал зөгийн балтай бүлээн сүү уу

2015 оны 6 сарын 26

Монголчууд хэт хотжиж байгаа нь уламжлалт ахуй, заншлаа гээ­хэд хүрээд бай­гаа билээ. Зоогийн газрууд хийцтэй, банш­тай, борцтой цайгаар үйлчилдэг боловч уламжлалт аргаар хийгээ­гүй болохоор ийм цайнуудын ид шидийг өнөөгийн хотын залуус бараг мэддэггүй.

 

Бидний өвөг дээдэс ядар­гаанд орж сульдсан хүнийг хонины чанасан толгойн шөл, шийртэй цай, шар бу­даа­тай хийцтэй цай зэргээр тордож, тэнхээ оруулдаг бай­сан. Хонины толгой, шийрийг хуйлхалж, хярваслах үед ядар­­­­гаанд орсон хүнийг утаа­гаар нь утдаг.

Мөн таван цулын шөл, битүү шөлөөр ядаргаа тайл­даг. Шөл, цайг ядаргааг тай­лахад ихээр хэрэглэдэг бай­сан. Цулхир, хал­гайн үр, хони­ны толгойн гавлын яс, тойг, дунд чөмөг, бажууны замбага, тасалсан гурил, шар тос, өрөм­ самарсан, хонины сүүл, өндөгтэй цай гээд олон төр­лийн цайгаар ядаргааг тайл­на. Эдгээр цайг одоо ч хөдөө­гүүр хаврын цагт чанаж уудаг хэвээрээ.

Уламжлалт аргаар ядар­гааг хоол ундаар ийн тай­лахдаа хам­гийн гол нь салхи авахуулахгүй, гам сайн барих хэрэгтэй байдаг. Уламж­лалт анагаах ухаанд гам барина гэдэг нь тан уухаас илүү ач холбогдолтой гэдэг.

Харин орчин үед ядаргаа тай­лах, эрч хүч оруулж, тол­гой сэргээх зорилгоор янз бүрийн арга хэ­рэглэдэг. Тэд­ний заримаас сонир­хуулъя.

-Унтахынхаа өмнө нэг хал­­бага зөгийн бал идэх

-Өглөө өлөн элгэн дээрээ нэг аяга буцалсан хүйтэн ус уу.

-Оюуны хөдөлмөр эр­хэлж, амар­хан ядардаг хү­мүүс фос­фороор баялаг хүнс­ний бүтээг­дэхүүнүүд болох хушга, газрын самар, буйл­сын самар, вандуй, цурхай загас идэх

-Бие хөшөөд нозоо­роод байвал зөгийн балтай бүлээн сүү уу.

-Ядаргаатай тэмцэх нэг сайн арга бол усан эмчилгээ. Өглөө бүр хүйтэн усаар биеэ шүрших. Толгой, цээж, чихээ хүйтэн усаар шавших. Ун­тахын өмнө тайвшруулах ув­идастай ургамлын хандтай ваннд орох. Эсвэл хөлөө 42 хэмийн ха­луун усанд дүрэх. Усан бассейнд хичээллэх.

-Ядаргаа тайлах бас нэг арга бол хөлөө халуун бү­лээн, давстай усанд дүрэх юм.

-Мөн ядаргаа тайлах ил­лэг хийлгэх.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23303
0 эможи
keyboard_arrow_up