Би түүнтэй хамт амьдрахын тулд яах ёстой вэ?

2014 оны 4 сарын 30

Сайн байна уу? Намайг Чимгээ гэдэг. Би одоо 27 настай. Ганц бие бүсгүй. Өмнө нь би хүнтэй гэрлэж байгаагүй. Амьдралдаа нэг л удаа албан ёсоор үерхэж байсан. Оюутан байхдаа л даа. Одоо бараг 5 жилийн өмнө юм байна. Үерхээгүй гээд хэнтэй ч уулзаагүй яваад байсан гэвэл мэдээж үгүй л дээ. Хүмүүстэй уулзаж, учирч л явсан. Харин хэнтэй нь ч гэрлэх талаар, хамт амьдрана гэж боддоггүй байлаа. Өөрөөр хэлбэл үнэндээ надад үнэхээр таалагддаг залуутай уулзаж байсангүй ээ. Өөрийнхөө тухайн цаг үеийн амьдралдаа ач холбогдол өгдөггүй, бодитоор ханддаггүй байсан юм шиг байгаа юм. Нэг л өдөр сайхан цагаан морьтой ханхүү гарч ирээд намайг аваад явах юм шиг л хүлээдэг байж.

Би өөрийнхөө зүгээс тэр бүр санаачилж залуустай уулздаггүй, уулзъя гэвэл завтай бол уулзчихаад л, унтах болохоор хүссэн ч хүсээгүй ч унтаад л явдаг байсан. Тэгээд нэг их удалгүй уулзахаа болиод зайгаа барьчихна. Гэхдээ нөгөө бусдын ярьдгаар миний сонирхол буураад байна уу даа гэхээр анхнаасаа өөрөө сонирхоогүй болохоор үгүй ч юм шиг.  За тэгээд энэ мэтчилэн өдөр хоногууд өнгөрсөөр л. Би өөрийнхөө төлөө зоригтой алхам хийхгүй, урсгал дагаж урссаар л. Гэхдээ та намайг харсан болгонтойгоо уулзаж, учраад яваад байдаг юм байна гэж бүү буруу бодоорой. Би ганц бие ч гэсэн ёс суртахуунтай байхаа мэддэг юм.

Харин саяхан надад нэг сонин ч гэх юм уу, азтай ч гэх юм уу нэг учрал тохиогоод, тэр учралаас би өөрийнхөө дотроос олон зүйлийг олж харах шиг.  Тэр залуу надад оюутан байхад таалагддаг байсан юмаа. Хүн болж төрөөд ийм сайхан залуу гэж байдаг аа гэж анх надад мэдрүүлсэн тэр залуу. Би зүгээр л холоос харахад сайхан санагдаж, хэзээ ч хүрч чадахгүй мөрөөдөл гэж боддог байсан хүн. Бид өнөөх нүүрний ном (FB)-ны тусламжтайгаар нэг нэгийгээ олоод нэгийгээ ч гэж дээ үнэндээ би өөрөө олоод харьцаж байгаад уулзсан юм. 6 жил өнгөрчихсөн байхад би түүнд яг л анх хараад дурласан тэр сэтгэл маань хэвээрээ байгаад, зүрх маань хурдан хурдан цохилоод л байсан.

Харин тэр түрүүлж уулзъя гэсэн. Би хэлж болох байсан ч миний нөгөө л зориг хүрсэнгүй. Бид тэгээд олон уулзаж одоо ч гэсэн уулзсаар л байгаа. Түүнтэй уулзсанаас хойш би өнгөрсөн хугацаанд яг л тэрэн шиг хүн хайгаад байсан юм байна гэдгээ бас ойлгох шиг. Би уг нь хөгжилтэй байж чаддаг, өөрийгөө илэрхийлэх тал дээр асуудалгүй хүн гэж боддог байсан чинь тэр хүний хажууд бүгд эсрэгээрээ.

Бид 2 хамт байхад би салмааргүй, хамтдаа л байгаад баймаар санагдаж миний мөрөөдөл намайг хараад, надтай юм яриж, намайг тэвэрч, үнсэж байна гэхээр би нэг л итгэж чадахгүй байх шиг. Харин би үүнийгээ өөрөө илэрхийлж ч чадахгүй байгаа. Би ерөөсөө л зөвхөн тэр л хүнтэй амьдармаар байна гэсэн бодол надаас салахаа больчихсон. Өөр хэнтэй ч биш. Тэгсэн хэрнээ тэрийг л хэлэхгүй бол 2-уулаа уулзъя гэж ч хэлж чадахгүй байна шүү дээ. Ингээд би өөрийгөө илэрхийлж чадахгүй байсаар байгаад тэр хүнийг алдчихвий гэж болгоомжлох юм. Хэрвээ энэ учрал маань бүтэлгүйтвэл би ер нь хүнтэй суухгүй байхаа гэж бодогдох боллоо. Тиймээс надад зөвлөөч, би түүнтэй хамт амьдрахын тулд яах ёстой вэ?

http://www.cekc.mn/2014/04/%D0%B1%D0%B8-%D1%82%D2%AF%D2%AF%D0%BD%D1%82%D1%8D%D0%B9-%D1%85%D0%B0%D0%BC%D1%82-%D0%B0%D0%BC%D1%8C%D0%B4%D1%80%D0%B0%D1%85%D1%8B%D0%BD-%D1%82%D1%83%D0%BB%D0%B4-%D1%8F%D0%B0%D1%85-%D1%91%D1%81%D1%82/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2328
0 эможи
keyboard_arrow_up