Хүүхнүүд хэдэн насандаа сексийг илүүтэй сонирхож эхэлдэг

2014 оны 4 сарын 30

Хориод насандаа эмэгтэй хүн секст сонирхолтой болдог ч дур тавих боломж нь харилцан адилгүй байдаг. Насныхаа байдалтай холбоотойгоор янз бүр байдаг гэнэ. Хорин настай эмэгтэйг 35 настай ч юмуу, эсвэл 50 настай эмэгтэйтэй зүйрлэх аргагүй юм. Хорин настай эмэгтэйчүүд нь эрчүүдийг ямар ч аргаар өөртөө татаж, яаж ч цэнгүүлж чаддаг. Хорин нас гэдэг юунаас ч буцахгүй, амьдралдаа өөрийн гэсэн өвөрмөц хэмнэлийг бий болгохыг хичээдэг үе юм. 20-иод насандаа ихэнх хүүхнүүд эр хүнтэй ойртоод үзчихсэн, тэр бүү хэл сексийн үед санаачлагыг гартаа авахуйц хэмжээний болчихсон байдаг.

Хориод насандаа эрчүүд секст төдийлөн дадлага туршлага суугаагүй байдаг. Эрчүүдийн дур хүсэл нь амархан оргилдог ч эмэгтэй хүний дурыг хангаж чадалгүй өнгөрөх нь бараг ердийн үзэгдэл юм. Үүнд эмэгтэй эрэгтэй хоёрын хэн хэн нь ч буруугүй юм. Эмэгтэй хүн сексийн өмнөх оршилд дуртай байдаг. Иймд тэд эрэгтэй хүнийг түргэн тавилаа гэж гоморхох нь бий. Эмэгтэй хүн удаж байж дур тавьдаг нь тэдний буруу биш юм. Энэ нь байгалийн хуулиар бол хэвийн үзэгдэл юм. Хориод нас гэдэг бол эмэгтэй хүний дурлаж бас янаглаж ханадаггүй нас юм. Энэ үед эмэгтэй хүн хүүхэд гаргахад бүрэн бэлэн болсон байдаг.

Зарим эмэгтэй жирэмсэн үедээ секст хорхойтож янаглаж амраглах дуртай болдог. Зарим нь энэ үедээ анх удаа дур тавьж үзэх нь ч бий. Эмэгтэй хүн төрснийхөө дараа өөрийн дур хүслийг эр хүнд илэрхийлэхээс ичихээ больдог. Жирэмслэх дургүй юмуу, хүндрэлтэй төрснөөс болж сексийг сонирхохоо больсон эмэгтэй хүний сэтгэлийг нь засах хэрэгтэй. Гучаад насандаа эмэгтэй хүний бие нь бүрэн төлөвшиж, дур хүсэл нь ид оргилон бадардаг үе юм. Гучаад насны хүүхнүүд хэзээ дур тавихаа мэддэг болчихсон,зарим нь бүр хэд дахин угсруулан дур тавьдаг болсон байдаг.

Дөчөөд насны хүүхнүүд секст идэвхтэй байдаг бөгөөд арга эвийг олох чадварыг эзэмшсэн байдаг. Дөчөөс дээш насны эмэгтэй хүн эр эмийн ёсонд уужуу тайвуу ханддаг. Тэдний хувьд дур тавих нь эрхэм дээд хүслэн биш болдог. Дөчөөд насны эрчүүдийн бэлэг эрхтэн босох нь удааширч, боссон ч залуугийнх шигээ биш амархан буудаг болчихдог. Энэ үед эр эм хоёр харилцан үнгэлдэн ноололдож, бие биенээ энхрийлэн таалж хурьцлаа аль болох удаан үйлдэх хэрэгтэй. Ингэвэл сексийн амтыг бүрэн мэдрэх болно. Эс тэгвэл бие биенээ хангаж чадахгүй өөр хүнийг хайхад хүрдэг.

50-иад насны эмэгтэй хүнд урьдын адил өөртөө итгэлтэй байх чадварт нь цэвэрших үе огтхон ч нөлөөлдөггүй аж.

Энэ насандаа хүүхнүүд харин ч бие сэтгэл нь чөлөөтэй болж эр эмийн ажил хийх дур хүсэл нь улам бадрах нь ч бий. Энэ насанд нь эр нөхөр нь түүнийг хайрлан халамжлах хэрэгтэй. Хэрэв энэ насанд нь эмэгтэй хүнийг хайрлан халамжилж эс чадвал тэд хэдийгээр тавин настай ч сэтгэлдээ тохирсон өөр эр хүнийг уургалаад авах чадвартай байдаг. Эцэст нь хэлэхэд энэ байдлыг эрэгтэй эмэгтэй хоёр зөвөөр ойлгох нь чухал гэдгийг мартаж болохгүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
2323
3 эможи
keyboard_arrow_up