Хоол идсэний дараа хийж болохгүй 7 зүйл
Эдгээр 7 зүйлийг хоол идсэнийхээ дараа хийж болохгүй
1. Тамхи татаж болохгүй
Судалгаагаар хоол идсэнийхээ дараа тамхи татах нь нэгэн зэрэг 10 ширхэгийг татсантай тэнцдэг болохыг нотолсон. Төдий чинээ тамхинаас үүдэх хор уршиг нэмэгдэнэ. Хэрэв та тамхи татдаг бол хоол идсэнийхээ дараа таталгүй азнаж байгаад татаарай.
2. Жимс идэж болохгүй
Хоол идсэний дараа жимс идвэл гэдэс дүүрдэг. Жимс нь хүчил гэдэсний үйл ажиллгааны системд нөлөөлж хийгээр дүүргэдэг байна.
3. Цай ууж болохгүй
Цайны навч нь хоол боловсруулалтыг удаашруулж ходоодонд илүү их ачаалал өгдөг.
4. Бүс, тэлээгээ суллаж болохгүй
Хоол идсэнийхээ дараа бүсээ суллавал гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд саад болдог.
5. Усанд орж болохгүй
Хоол идсэн даруйдаа усанд орж болохгүй. Цус биеийн дээд хэсэг рүү юүлэгдэж гэдэс орчим бага цустай болдог. Ингэснээр хоол боловсруулалт удааширч гэдэс хийгээр дүүрнэ.
6. Алхаж болохгүй
Хоол идсэн даруйдаа шууд алхаж болохгүй. Хоолноос авах эрдэс бодис цусанд нэвчиж биеэр тарахаасаа өмнө шингээд алга болчихдог.
7. Унтаж болохгүй
Хоол идсэнийхээ дараа шууд унтвал ходоод бүрэн боловсруулж чаддаггүй. Ингэснээр ходоодны шархлааны гол эх суурь тавигддаг.