Хумсны будгийг бүтээлчээр ашиглах гайхалтай санаанууд
Бүсгүйчүүдээ юмхнаар юм хийж, бүтээлч сэтгэлгээтэй байцгаая. Аливаа зүйлийг заавал бэлэнчлэхгүйгээр гарын доор байгаа зүйлсээр орлуулж болох зүйл олон бий. Өмнөх зөвлөгөөгөөр чихний хөвөн гэгддэг бамбартай хөвөнг юунд ашиглаж болох талаар хүргэсэн бол энэ удаа бидний хамгийн сайн найз болох хумсны будгийг онцолж байна.
Өнгө өнгийн лакнаас эхлээд өнгөгүй тунгалаг хүртэл маш олон өнгийн будаг байдаг шүү дээ. Тэгвэл өдөр тутмын хэрэглээ болсон хумсны будгийг өөр ямар зүйлд ашиглаж болох вэ?
Та худалдан авсан, эсвэл өөрт байдаг ээмэг зүүлтээ шинэ мэт өнгийг нь алдуулахгүй байлгахыг хүсвэл өнгөгүй будагнаас гадуур нь бүрэх маягаар будаарай. Аливаа метал гадны нөлөөллөөс болоод өнгөө хувиргадаг. Харин үүнээс сэргийлж хамгаалалт хийн будсанаар таны эд зүйл шинэ мэт өнгөө алдахгүй сайн талтай.
Шилэн трико гэдэг амархан цоорч, сэмрэх магадлалтай байдаг. Харин гадуур явж байхад сэмэрч урагдаад эхэлбэл өнгөгүй будгаар сэмэрсэн хэсгийг будна. Ингэснээр нэмж сэмрэхээс хамгаална.
Чулуун шигтгээтэй ээмэг болон бөгжийг мөн ийн будаж болно.
Таны гутал болон туфлийн хоншоор халцарсан тохиолдолд энэ аргыг хэрэглээд үзээрэй. Өнгө дагуу будгаар будсанаар нэг удаад аргалж болно шүү.
Үсний зүүгээ олон өнгөөр будаж, өнгө өнгийн зүүтэй болоорой.
Мөн түлхүүрээ ч өнгөөр ялган будвал сонирхолтой харагдана.
1
Захидлын лацыг хумсны өнгөгүй будгаар будвал цэвэрхэн, найдвартай байна.